ПРО-ТФ УУРАГ


 

Бүтээгдэхүүний тайлбар

Биеийн дотор эрхтэнд хуримтлагдсан  өөхийг 564%, ил харагдах гадар хэсгийн өөх тухайлбал харвин, ташаа  дал хэсгийн унжсан илүүдэл өөхийг 203% шатааж өгдөг. Про-ТФ уураг нь ”Пептид” болтлоо задарсан уураг юм. Бидний эсүүдэд амьд уургууд байдаг. Эдгээр уургууд амьдрахад гарцаагүй шаардлагатай олон үүргийг гүйцэтгэдэг. Уургаас хүний биеийн бүтэц бий болох бөгөөд эсийн доторхи бүх үйл явцыг зохицуулан удирддаг.Уургийн молекул нь пептидүүдээс тогтоно.

Уургийн үндсэн үүргүүд: Бидний биеийн эд эсийг барьж бүтээх “тоосго” болдог. Хэрвээ эд эсийг барьж  бүтээх уураг дутагдвал энэхүү бүтэц хэврэг, эмзэг болно. Эд эсийг бий болгох үүргийн дагуу барьсан ч тухайлбал барилга байгууламжийн жишээн дээр бетоныг гипсээр солиод барьсантай л адил болдог. Харахад уг барилга барьж босгосон мэт боловч илүү хэврэг байх нь ойлгомжтой. Харин эд эсийн хувьд  хамгийн энгийн жишээ бидний нүүрний арьсны уураг-коллаген. Залуу хүний арьс толигор өнгөлөг байснаа нас ахихын хирээр уураг дутагдан коллагены хэд хэдэн хэсэг өөр зүйлээр орлогдож арьс сулран үрчлээ гарч эхлэнэ

Уургийн өөр нэг үүрэг нь “зөөвөрлөх”: Бидний эс хоол тэжээл авч байх ёстой. Хүчилтөрөгч авч байх ёстой. Зөөвөрлөгч уургууд энэ үүргийг гүйцэтгэнэ. Тухайлбал ”гемоглобин” нь хүчилтөрөгчийн молекулыг барьж авдаг бөгөөд шаардлагатай эсэд хүчилтөрөгчийг зөөж хүргэнэ. ”Либопротеид” холестеринийг зөөвөрлөгч уураг юм. Бид холестеринийг аюултай гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ холестерин нь ердөө л гэмтсэн эсийн бүрхүүлийг нөхөх нөхөөс болох  бодис юм. Уураг хангалттай үед энэ нөхөөсний бодис нягт сайтай зөөвөрлөхөд хялбар. Уураг бага хангалтгүй үед холестерин нягтрал муутай болно. Нягтрал муутай холестерин зөөвөрлөгчөөс салж үлдэх нь их байдаг тул гэмтсэн эсэд очиж нөхөөс болж өгч чаддаггүй. Очих ёстой бодис аль нэг газар орхигдон овоорч “муу” холестерин болно.

Ер нь цусанд зөөвөрлөгч уураг нь “альбумин “юм. Альбуминаас ууж буй эм бэлдмэл танд хир үр өгөөжтэй  болох нь хамаардаг. Аливаа эмийн заавар тайлбарт фармагенетика гэсэн хэсэгт  цусанд хир шимэгдэх вэ гэдэг хувийг харуулсан тоо байдаг. Товчхон хэлбэл  зөөгч уурагтай холбогдох хувь. Энэ хувь их байх тусам тухайн эм бэлдмэлийн өгөөж их, сөрөг гаж нөлөө бага. Харин зөөвөрлөгч уурагтай холбогдох хувь бага байх тусам гаж нөлөө ихтэй, шаардлагатай үр дүн бага байдаг байна.

Тэхээр уургийн зөөвөрлөгч үүргээс тухайлбал альбуминаас таны эмчилгээ хир үр дүнтэй байх нь шууд хамаардаг. Шаардлагатай тэжээлийн бодис ч хэрэгцээтэй газраа очих эсэх нь мөн зөөвөрлөгч уургаас хамааралтай юм.

Уургийн 3 дахь том үүрэг ”Дархлааны”: Бидний дархлааны системд өдөр бүр 14-15 грамм цэвэр уураг шаардлагатай байдаг. Тэгэхдээ та цоо эрүүл,танд ямар ч үрэвсэлийн процесс байхгүй үед дээрхи хэмжээний цэвэр уураг  шаардлагатай. Учир нь дархлааны системд энэхүү цэвэр уураг дархлааны эсүүд болох “имунноглобулин”-ийг төрж өсөж төлжихөд шаардагдана. Харин өвдөж хямарсан үед үүнээс ч илүү хэмжээний уураг шаардлагатай болно.

Хэрэв организмд уураг хангалтгүй бол дархлааны систем нь энэ уургийг булчингаас авдаг. Ингээд нас явахын хирээр дасгалжуулж дасгал хөдөлгөөн өдөр бүр хийхгүй бол булчин хатангиршиж эхлэнэ. Уг нь Монголчууд бид амьтны гаралтай уураг хангалттай хэрэглэдэг боловч яагаад уураг дутагдаж хөгшрөөд өвдөөд байдаг юм бэ? Учир нь уургийн ферментийн үүрэгтэй холбоотой.

Уургийн 4 дэх гол үүрэг “Ферментийн” Эс бүхэнд буй фермент буюу эсийн дотоод дахь үүрэг үйл ажиллагааг хангадаг фермент төдийгүй энзим-хоол боловсруулах ферментүүд үүнд хамрагдана. Эдгээр нь бүгд уураг. Уургийг боловсруулах ферментүүд-Протиазы, Нүүрс усыг боловсруулах фермент-Фомилазы, Өөх тосыг боловсруулах-Лефазы  гэхчлэн олон ферментүүд бий. Ингээд нас ахихын хирээр уургийн ферментлэг буюу боловсруулах   чанар буурдаг. Хэдийгээр уураг хангалттай байсан ч эдгээр нь тэртээ тэргүй шингэхгүй болж эхлэнэ.

Уургийн 5 дахь гол үүрэг “Удамшлын” Бидний эс үргэлж үржиж байдаг. Уураг хангалттай бус бол “Эс” дараагийн үе удамдаа зөв мэдээлэлийг дамжуулж чадахгүйд хүрнэ. Хэрвээ уураг хангалтгүй бол юу болдог вэ? Эс үргэлж үржиж хуваагдаж байдаг. Ялангуяа өсч хөгжиж буй бие организмд энэ нь эрчимтэй явагдана. Тэхээр эсэд бүх зүйл нь100% хангалттай байгаа гэж үзье. Эхлээд эс хоёр тэнцүү хуваагдана. Тэнд хромосом 2 дахин нэмэгдэнэ. Хоёр охин эс үүсч эх эсэд байсан бүх бодисыг хуваан авна. Ингээд эх эсийн хэмжээнд томрохын тулд дахиад 50%-аа аль нэг газраас нөхнө. Тэгэхдээ бодит байдал дээр ийм байдаггүй. Ихэвчлэн эс уургаар дутагдаж байдаг. Тэхээр эс бүрэн өсөж бүтээгдэхийн тулд уураг илүү их хэрэгтэй болдог. Эс өсөж бүтээгдлээ гэж бодоё. Бага зэрэг уургийн дутагдалтай эс бий болно. Эх эс 98% уураг агуулж байсан бол хуваагдаад охин эсэд 49% очиж  дахиад 51% уураг хэрэгтэй. Эс хэдийчинээ их хуваагдана төдийчинээ уургийн дутагдал-өлсгөлөнд хүрнэ. Хуваагдалын эхний үедээ эсүүд хэвийн ердийн эсүүд байснаа хуваагдалын үр дүнд аажмаар хэвийн бус ердийн бус болж эхлэнэ. Ингээд хаван цаашилбал хавдар үүсэх аюул тулгардаг. Хүн өлсөхөөрөө хавагнаж эхэлдэг гэж сонссон уу? Гэдэс томорч хөл хөөж хавагнана. Цусанд буй уураг судсан дахь шингэнийг барьж байдаг. Хэрвээ энэ уураг дутагдвал ялангуяа альбуминий уургийн өлсгөлөнд орвол шингэн шууд гадагшилна. Архаг өвчний үед үндсэндээ уургийн дутагдалд орж хавдар үүсэх нөхцөл бүрдэхэд хүргэнэ. Уураг дутагдсанаар фермент идэвхтэй боловсрогдохгүй ингэснээр шааардлагатай бүх бодисоо хүнснээсээ авч чадахгүйд хүрнэ.

Уургийн молекул нь маш урт. Гинжин хэлхээсийг сунгавал 1.5-5м урттай байдаг. Иймээс хурдтай, үр дүнтэй, ажил үүргээ зөв сайн гүйцэтгэхэд ийм орон зайг эзлэх нь төвөгтэй. Тэхээр гинжин хэлхээс 1,2,3,4 гэж нугаларан бөмбөлөг хэлбэр үүсгэнэ. Бид уургийг болвсруулж эхлэх үед 2 удаа гидролизд буюу усжин задралтад оруулдаг. Эхний гидролиз буюу усжин задралтаар ходоодны хүчлээр уургийн тодорхой холбоосууд задарч уургийн бөмбөлөг хэлбэр алдагдан 3 нугаларсан орчин үүснэ. Үүнийг “Протейн” гэдэг. Задраагүй бөмбөлөг  хэлбэртэй уургийг “Глобулин” гэдэг. Ингээд ходоодны шүүс, цөс зэргээр дахин тодорхой холбоосууд задарч нугаларсан орон зай шулуун хэлбэртэй болно. Энэ нь нэг амин хүчил бус хэд хэдэн амин хүчил зэрэгцэн орших хэлбэр. Үүнийг пептид гэж нэрлэдэг.

Тэхээр пептидэн хоол хүнс хэрэглэвэл хоол боловсруулах ферментийн дутагдалаас тойрч гарах боломжтой. Тэнд уургийн молекул шууд таарч тохирон хурдан төвхнөдөг.

Про-ТФ уураг нь орчин үеийн техник технологиор 2 удаагийн гидролизд оруулан  бүр пептид болтол нь жижиглэн задалсан уураг тул элэг хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгдөггүй биед маш амархан шингэдэг.

Дээрхи зурагт уургийн молекулыг үүсгэж буй пептидүүдийн гинжин хэлхээ нугаларан  бөмбөлөг хэлбэртэй  байгааг харуулж байна. Доод талын эхний зураг гидролизд 1 удаа орон задарсан уургийн молекул, дараагийн зураг гидролизд  2 удаа орон пептид болтлоо жижгэрэн задарсан уургийн молекулыг харуулж байна. Ийнхүү ПРО-ТФ уураг нь уургийн моекулын хамгийн жижиг хэсэг болтлоо задарсанаар элэг болон бусад эрхтэнд ямар ч ачаалал, гаж нөлөө өгдөггүй хурдан шингэдэг тул дэлхийн хамгийн дээд зэргийн уураг гэж зүй ёсоор үнэлэгддэг билээ.

Гидролизд 1 удаа орон задарсан уургийн молекул

Гидролизд 2 удаа орон пептид болтлоо задарсан уургийн молекул

 

Про-ТФ уургийн савтай нь хамт ирдэг өөрийн нь зориулалтын халбагаар 2 халбага уураг нь 20 грамм болох бөгөөд хамгийн үр дүнтэйгээр биеийг галбиржуулж, эрч хүчийг нэмж, гарцаагүй шаардлагатай уургийн эх үүсвэр болохоос гадна өөр ямар ч уурагт байдаггүй дархлаа дэмжигч 4life трансфер фактор 600 мг орсон байдаг.

Про-ТФ уургийн  үндсэн хэрэглээ нь: Биеийн жинг хянах,булчингийн болон биеийн эрч хүчийг хангах, ачаалал авах  чадварыг  нэмэгдүүлэх, дархлааны системийг дэмжихэд хэрэглэнэ.

Хоёрдогч хэрэглээ нь: Зүрхний болон булчин,яс,үе мөчний эрүүл байдлыг хадгалж хамгаалахад  хэрэглэнэ.

Про-ТФ уургийн бусад Whey буюу шар буурцгиийн уургаас ялгагдах онцгой давуу талууд:

  • Сул унжсан булчинг 74%-иар чангалана.
  • Өлсөх мэдрэмжийг 62% бууруулана
  • Гадар буюу ил харагдах хэсгийн өөхийг 203% шатаана
  • Дотор эрхтэнд хуримтлагдсан дотор”муу өөх”-ийг 564% шатаана

                                             

Про-ТФ уургийг “Whey” буюу шар буурцгийн уурагтай харьцуулсан нь:

Нөхцөл Шар буурцагны уураг    Про-ТФ уураг

Өлсөх мэдрэмж

-2% 62%
Гадар буюу ил харагдах хэсгийн өөх шатаах байдал -29% 203%
Дотор эрхтэнд хуримтлагдсан дотор “муу өөх” шатаах байдал 283% 564%

Та эрүүлжиж галбиржан жин хасах, өөхөн давхаргаа багасгах, уургийн гарцаагүй шаардлагатай эх үүсвэрийг  хүсч байгаа бол Про-ТФ уураг танд хамгийн сайн туслана.

Энэ хосгүй бүтээгдэхүүн нь хүний бие организмыг сэргээн залуужуулах, өөрчлөн хөгжүүлэх зорилгоор 2015 онд бүтээгдэж, гарсан даруйдаа дэлхий даяар сая сая хүний амьдарлыг өөрчилсөн юм.

 

ПРО-ТФ УУРАГ ХЭРЭГЛЭСЭН ҮР ДҮН


БИ 2.2 КГ ХАСЧ ИХ ХЭМЖЭЭНИЙ ИЛҮҮДЭЛ ӨӨХӨӨ ХАЙЛУУЛАВ

CAROLINA YAZMIN SANDOVAL (Texas, USA)

Бие  булчинлаг болж ялангуяа хөл чангарч бүсэлхийн тойргоор нарийсав. Хувцасны хэмжээ 4 размераар багасав. Про-ТФ уураг болон Ренюво, Энержи ууж хэрэглэсэн. Өглөө болгон гадаа гүйж дасгал хийн хүндийн өргөлтийн хөнгөн дасгалыг эхний хэдэн 7 хоног хийгээд аажмаар өргөх хэмжээгээ нэмсэн. Уураглаг хоол хүнс ногоог их хэрэглэсэн.

4 КГ ХАСЧ БҮСЭЛХИЙН ТОЙРОГ 10.16 СМ-ЭЭР БАГАСАВ

ПИНАЕВА ОЛЬГА (Оросын Холбооны Улс)

Про-ТФ болон Энержи ууж хэрэглэсэн. Илүү уураглаг зүйл идэж нүүрс ус болон өөх тостой хоол хүнснээс аль болох зайлсхийж жимс ногоо түлхүү хэрэглэв. Би өдөр бүр сунгалтын болон гэдэсний дасгал хийж байлаа.


13.59 КГ ХАСЧ ХУВЦАСНЫ ХЭМЖЭЭ 6 РАЗМЕРААР БАГАСАВ

CHARLOTTE COKER (KANSAS, USA)

Би ПРО-ТФ уураг, ТФ ЭНЕРЖИ болон РЕНЮВО ууж хэрэглэсэн. Бүсэлхийн тойрог 17.78 см-ээр хэвлийн дээд хэсгээр 20.32 см багасав. Өдөр бүр 1,5 км явган алхахыг хичээдэг байлаа. Би амьдралдаа нэг удаа очиж байгаагүй фитнест явж эхлэв. Би чинь 67 настай хүн. Би эрүүл сайхан амьдарч бусдыг бас уриалан зоригжуулах хүсэлтэй. Миний хуучин өмсөж байсан хувцаснууд хэтэрхий томдож эхэлсэн тул хаяж байгаа.

17.2 КГ ХАСЧ, ЦЭЭЖ 15.24 СМ, БҮСЭЛХИЙ 17.78 СМ-ААР БАГАСАН ӨМДНИЙ РАЗМЕР 44-ӨӨС 36 БОЛОВ

CHRISTOPHER MOORE (KANSAS, USA)

Өглөө хамгийн түрүүн ПРО-ТФ ууж дасгалын дараа мөн уудаг байлаа. Илүү ихээр шинэ ногоо хэрэглэж элсэн чихэр болон нүүрс усны хэрэглээг багасгасан (гурил, будаа, талх, гоймон,төмс гэх мэт). Хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл бол  би хүссэн үедээ фитнест явах цаг гаргадаг болсон. Ингээд фитнесийн олон тоног  төхөөрөмжтэй найзалсан даа.


БИ БУЛЧИНГИЙН МАССАА НЭМСЭН                                 aa

ALEXANDER MARTINEZ MARIN (PENNSYLVANIA, USA)

Про-Тшоколадтай, Про-ТФ ванилтай уургийг ууж хэрэглэсэн. Долоо хоногт 3-аас 4 удаа нэг цаг хагас дасгал хийдэг. Аль болох эрүүл зөв хооллохыг хичээдэг. Зорилгондоо хүрэхээр хичээн ажиллах тусам эрүүл мэнддээ илүү  анхаарал тавьж энэ нь намайг илүү цэгцтэй дэг журамтай болгодог.

ӨМДНИЙ ХЭМЖЭЭ 2-ООР, БҮСЭЛХИЙ 15СМ, ӨГЗӨГ 10СМ, ХЭВЛИЙН ДООД ХЭСГЭЭР 13 СМ БАГАСАВ

MARICELA CHAVEZ (TEXAS, USA)

Би ПРО-ТФ уураг болон Ренюво,Энержи-г ууж хэрэглэсэн. Би 7 хоногт 6 удаа фитнест явж кардио дасгал 40 мин, сунгалтын дасгал 20 мин хийж байлаа. Уураглаг бөгөөд нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэсэн. Про-ТФ уураг болон Ренюво, Энержи ууж дасгалын гараагаа эхлэхээс өмнө хос жинсэн өмд аваад түүнээ яг биедээ тааруулахыг хүссэн. Одоо яг таарч эхэлсэн. Хань минь жижиг өөрчлөлт том өөрчлөлт дэвшилд хүргэнэ шүү гэж үргэлж сануулж дэмждэг байлаа. Аливаа зүйл боломжтой бөгөөд гагцхүү энэ зүйл болж бүтэх үйлдлийг л хийгээд эхлэх ёстойг ухаарсан шүү.