ӨТГӨН ХАТАЛТ


Залуу бие организм Трансфер Факторын дэмжлэг авсан л бол маш богино хугацаанд дархлалын систем нь тэнцвэрждэгийг би өөрийн биеэр мэдэрсэн

Би хүүхдээ төрүүлсний дараа 8 жилийн турш өтгөн хатдаг зовиуртай явсан. Хэдий хэлэхэд тийм ч таатай зүйл биш боловч олон хүнд ийм асуудал тулгарч байдаг. Төрсний дараа миний бие организмд ямар нэг өөрчлөлт орсон юм уу, өдөр тутмын стресс дарамтаас болсон ч юм уу боловсруулагдсан хоол гадагшлах ёсоороо гадагшлахгүй байлаа. Үүнээс болж царайны өнгө алдагдах, ямар нэг зүйлд анхаарал удаан төвлөрөхгүй байх, бага сага зүйлд уур уцаартай болох гэх зэрэг сөрөг үзэгдэл гарч байлаа. Хожим бодох нь ээ би өтгөн хатаснаас болж хордлогонд ороод байснаа ойлгосон юм. Нэг долоон хоногоос дээш хугацаагаар өтгөн хатах нь миний хувьд хэвийн үзэгдэл болсон байв. Орос найзтайгаа хамт явж байтал тэсвэрлэхийн аргагүй гэдэс зангиран өвдсөнд тэрээр надад Транфер Фактор трифактор формула г 4 тунгаар, Трансфер Фактор Плюсыг 2 тунгаар нэг дор өгч Нараа чиний гэдэс үнэхээрийн их өвдөж байгаа нь царайнаас чинь илт харагдаж байна. Үүнийг хүйтэн усаар даруулаад бүгдийг нь уу. Тэгээд гэртээ хариад хэвт» гэж билээ. Найз маань надад халамж тавсанд ч тэр үү, Трансфер Фактор тийм хурдан үйлчилдэг учраас ч тэр үү, ойролцоогоор 15-20 минутындараа гэдэс тэсэхийн аргагүй зангирч өвдөхөө больсон. Маргааш өглөөнөөс хойш өнөөг хүртэл би өтгөн хатна гэдэг зовлонг нэг мөсөн мартсан. Идэж уусан зүйл бие организмаас гадагшилж, хорлогод орохгүй байх нь хүний амьдралд их чухал байдгийг би өөрөө ойлгосон.

Цааш унших

Ангилал

Хамгийн их уншсан

+976 99195803