ХАЙРСТ ҮЛД


Хайрст үлдийг бүрэн арилгаж чадсандаа баяртай байна.

Миний хүү одоо 6 нас өнгөрч байна. Бага байхдаа харшил, диатез ямар нэг өвчнөөр хүндээр өвдөж байгаагүй, хөхөөрөө хооллож өссөн, маш эрүүл хүүхэд өсгөж байна гэж бид ойлгодог байлаа. 2011 оны 4 сард хүүгийн маань 2 гарны шуу, нуруунд нь жижиг жижиг хэсэг газар биржгэрдүү тууралт гарсан. Арьс өнгөний эмчид үзүүлэхэд хайрст үлд гэдэг өвчин байна гээд синафлан гэдэг тос цайрын исэлтэй хольж түрх, олон төрлийн витамин бусад эмнүүдийг уухыг зөвлөсөн юм. Тууралт онц их нэмэгдээ ч үгүй, багасаа ч үгүй байсаар би хүүдээ тосыг нь түрхээд эмийг нь уулгасаар л байв. 2011 оны 9 сард цэцэрлэгтээ яваад 20иод хоноход нөгөө тууралт бүх бие, хөлийн ул, гарын алга, толгойн хуйханд хүртэл гарсан. Тэгээд эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд тууралтын өнгө нь гайгүй болж байсан боловч хэмжээ нь хэвийн ерөөсөө арилахгүй байсан. Энэ тухайгаа эгчдээ ярихад Трансфер Фактор бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгосон юм. 2011 оны 12 сарын 1нээс Трансфер Фактор классик өдөрт 6 ширхэгээр 15 хоног дараа нь үргэлжлүүлээд Трансфер Фактор трифактор формула өдөрт 3 ширхэгийг 15 хоног нийт нэг cap орчим уухад тууралтын өнгө бүдгэрч байсан ч бүрэн арилж өгөхгүй л байв. Ингээд дархлаа судлаач эмчээс зөвөлгөө авч ТФ бүтээгдэхүүний тунг нэмэх ёстойг ойлгож ТФ классик 6 ширхэгээр 2 удаа буюу өдөрт 12 ширхэгийг уугаад нэг cap орчим болоход бүх тууралт бүрэн арилсан.

Цааш унших

Энэ тунгаар ахин 3 cap хэрэглэхэд биед нь хайрст үлдний ямар ч тууралт үлдээгүй

Б.О 42 настай эмэгтэй Миний охин 22 настай. Хайрст үлд гэдэг өвчнөөр 13 жил өвдсөн. Анх 7 настай байхад 2 гар дээгүүр нь дугуй хэлбэртэй маажихаар арьсны өнгөн хэсэг нь хуурдаг, захаараа ягаан улаан ирмэгтэй тууралт гарч эхэлсэн. Үүнээс хойш тууралт 4 мөч, нуруу, сүүлдээ хуйх хэсэгт гарч аргагүйн эрхэнд үсийг нь хуссан. Энэ хугацаанд арьс өнгөний эмнэлэгт хэвтэн, хятад гэх мэт газруудаар явж, товчхон хэлбэл сайн гэсэн арьс өнгөний эмнэлэг, эмч болгоноор явж үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан. 2008 онд би анх ОХУ-ын эмч нараас ТФ бүтээгдэхүүний тухай сонсож мэдээд охиндоо ТФ плюс 6 ширхэгээр, ТФ трифактор формула 6 ширхэгээр 3 cap уулгахад бараг бүх тууралт нь бүрэн арилсан. Энэ тунгаар ахин 3 cap хэрэглэхэд биед нь ямарч тууралт үлдээгүй

Цааш унших

Олон жил болсон хайрст үлднээс салж би тэр үед ямар их аз жаргалтай байсныг үгээр илэрхийлэх ч аргагүй.

З. 19 настай. Эмэгтэй Та бүхэндээ өөрийнхөө эрүүл болсон түүхийг хуваалцаж байгаадаа туйлын их баяртай байна. Анх мэдээ орох цагаас л энэ хайрст үлд гэдэг өвчин намайг зовоож эхэлсэн. Ээж маань намайг 5 настай байхад анх энэ өвчин гарч эхэлсэн гэж ярьдаг юм. Эхлээд 4 мөч ар нуруугаар гарч эхэлсэн. Энэ хугацаанд яваагүй эмнэлэг, үзүүлээгүй эмч, хэрэглээгүй эм тариа гэж бараг л байхгүй боловуу . Эмч нар ядарч болохгүй, хоол ундаа сайн ид, сайн амар хамгийн гол нь халуун ногоо, шоколад ... гэх мэт юм хэрхэвч хэрэглэж болохгүй гэдэг байлаа. Би эмчийн зааврыг дагахыг бүхий л чадлаараа хичээдэг байлаа. Надад байсан гол зовиур бол ядардаг, тийм их загатнах хорсон өвдөх нь гайгүй мөртлөө жоохон юм гараад удалгүй хүрээгээ тэлээд маш хурдан томордог, маажихаар бужигнасан цагаан юм гардаг, хувцас өмсөхөөр бужигнасан цагаан юм болчихдог хүрээгээрээ ягаан байдаг байсан. Та бүхэн намайг том болж байгаа эмэгтэй хүүхэд сэтгэл санаа, гоо сайхны хувьд ямар их дарамттай байсныг төсөөлөөд үзээрэй. Үеийнхээ охидуудтай усны хувцас, богино өмдтэй явж болохгүй, өөрт байдаг энэ зовиураа найз нөхөддөө ярьж чадахгүй, дуртай шоколадаа хүссэн үедээ хэн нэгэнтэй хувааж идэж чадахгүй. 2006 оноос 4 мөч, нуруу, хүзүүгээр гардаг байснаа нүүр толгойгоор маш их гардаг болсон. Олон витамин эмчилгээ хятадын тос ... гэх мэт олон төрлийн юм хэрэглэсэн. Манай гэрийнхэн надад бүхий л чадлаараа анхаарал тавьж, тусалж дэмжиж, хайрлаж байсан. 2009 оны 8 дугаар сарын 25ны өдөр ээж маань би охиндоо тус болох нэг сайн зүйл сонслоо гэсээр ирж билээ. Ээж бид 2 Трансфер Факторыг судалж 2009 оны 8 дугаар сарын 27ний өдрөөс шууд л хэрэглэж эхэлсэн. ТФ классик 7 хоног 2*2 удаа хэрэглэж үргэлжлүүлээд 2*3 удаа хэрэглэсэн. Энэ бүтээгдэхүүнтэйгээ хамт ТФ плюс 1*3 удаа нэг cap хэрэглэсэн. 7 хоноод биеийн байдал сайжирч байгаа нь мэдэгдэж ядрахгүй ажлын эрч хүч нэмэгдэж байсан. 14 хоногоос 4 мөч дээрх хайрст үлд маань ягаарч 45 хоноход үндсэндээ бүх биеийн тууралт арилж 2 сарын дараа гэхэд бүх биеийн арьс эрүүл болсон.

Цааш унших

Охиноо харшил псиораз хэмээх эмгэгээс салгаж чадсандаа туйлын их баяртай байна.

Б.О.эмэгтэй Би өөрөө эмч хүн эмчлэхэд төвөгтэй хайрст үлд гэдэг өвчинөөр өвдсөн охиноо хэрхэн өвчинөөс нь салгасан тухайгаа хуваалцаж байгаадаа таатай байна. Миний охин бага байхдаа диатезтай байсан. Энэ нь үе үе дахидаг ханиад хүрвэл анхаарал их шаарддаг байсан. Охин минь 12 настайгаасаа маш их харшилтай болсон. Хавар 5 сараас намар 10 cap хүртэл нус нулимс нь гоождог, хамар нүд нь загатнадаг шөнө унтаж чададгүй байсан. Маш олон эмнэлэгт үзүүлж олон шинжилгээ хийлгэсэн. 2008 оны сүүлээр хайрст үлд гарч эхэлсэн. 2009 он гараад хайрст үлд нь хэвлий, нуруу, үе мөч, нүүр толгойгоор гарсан. Баруун хөлний гуя, нуруугаар улам их байсан ингээд арьс өнгөний эмнэлэг, өвөр монгол эмнэлэг, найрамдал эмнэлэг гэх мэт маш олон газар явж олон төрлийн эмчилгээ хийлгэсэн. Сүүлдээ 2009 оны 4 сард охин хичээлдээ явахгүй гэж хэлсэн. Дунд ангид орсон эмэгтэй хүүхэд маш их стресст орж эхэлсэн. Хичээл нэмэгдсэн шалгалт дөхсөн энэ үед өөр ямар эмчилгээ байж болох тухай судалсан. Энэ үед ТФ гэдэг дархлаа тэнцвэржүүлдэг бүтээгдэхүүний тухай олж мэдэж судлаад 2010 оны 4 дүгээр сарын сүүлээс ТФ классик 2*3 ТФ трифактор формула 2*2 оор хэрэглэж эхэлсэн 14 хоногоос захын тууралт нь ягаарч эхэлсэн. Ямарч байсан нэмэгдээгүй ядрах нь гайгүй, хичээлдээ дуртай болж эхэлсэн. Охиндоо энэ бүтээгдэхүүн маш сайн чи эдгэрнэ гэж чадах чинээгээрээ ойлгууллаа. Нэг сарын дараагаас тууралт 4 мөчнөөсөө авхуулаад арилж эхэлсэнээс хойш хоёр сарын дараа тууралт бүрэн арилсан.

Цааш унших

3 сарын дараа миний арьс гайхалтай зөөлөрч цэвэрхэн болоод Хайрст үлднээс салав

О.А. 22 настай, эмэгтэй Намайг 1 сартай байхаас диатезээр өвчилсөн гэж ээж минь хэлсэн. Тухайн үед аав ээж 2 маань эмчид үзүүлж тэр үеийн бүх л төрлийн тос түрхэж, эм уулгасан боловч бүрэн эдгээж чадаагүй гэж ярьдаг. Миний мэдэхээр ухаан орсон цагаас хойш гар хөл маш их загатнадаг, шөнө нойрондоо маажиж өглөө босоход ор хөнжлийн даавуу цус болчихсон байдгийг санадаг юм. Одоо би 22 настай боловч энэ өвчин маань арьсны өвчний нэг хэлбэр болсон ба байнгын шинж чанартай, ядрах, бие сулрах, нойргүй хонох гэх мэт үеүдэд маш их ихсэж, арьс маань дарайж, уян хатан чанараа алдаж, хайрс шиг хатуурч эхэлсэн. Би оюутан болсноос хойш дээрх зовиур улам нэмэгдсэн. Би бусад хүмүүсийн адил зуны цагт хувцасаа тайлаад богино өмд өмсөөд явж чаддаггүй. Энэ байдалдаа маш их гутардаг байсан. Энэ өвчнөөс болж надад олон төрлийн эмчилгээ хийсэн. Бээжинд очиж эмнэлэгт үзүүлж төрөл бүрийн тос түрхэж, эм ууж, рашаанд аварга тосон сувилалд явж, зүү эмчилгээ курсээр хийлгэсэн. Сүүлдээ янз бүрийн хятадын болон оросын сүлжээний эмүүд /хорхой өвс, мушгираа замаг/ ууж хэрэглэсэн. Би түр зовиураа багасгахын тулд хятадын шээсний хүчил, гормонтой тос хэрэглэдэг байсан ч хэсэг хугацааны дараа дахиад загатнаж эхэлдэг байсан. Ингээд 2008 оны 8 сард эгчийнхээ /эмч/ зөвлөснөөр Трансфер Фактор хэмээх дархлааны бэлдмэл ууж эхэлсэн. Эхний 1 cap ТФ классикийг 3x3 өдөрт 9 ширхэгээр, ТФ плюс 2x3 өдөрт 6 ширхэгээр уугаад, дараагийн сараас ТФ классикийг дангаар нь хэрэглэхэд 3 сарын дараа миний арьс гайхалтай зөөлөрч цэвэрхэн болсон.

Цааш унших

Ангилал

Хамгийн их уншсан

+976 99195803