ХАВДАР


Нүүрний үү бүрэн арилснаар барахгүй арьсны өнгө засарч эхэлсэн. Ойр дотныхон маань ч гайхаж байлаа.

А. 54 настай, эрэгтэй 2002 оноос хойш хүзүү нүүрээр үү шиг юм гардаг болсон. Тэгээд унаад арилчихдаг байлаа. Би зах дээр зогсож, машин зардаг, тамхи их татдаг, байнга хөзөр тоглож наранд зогссоноос боллоо гэж боддог байлаа. Эмчид үзүүлэхэд хоргүй хавдар, арьсны эмч хар үү гэж оношлоод элэг цөсний үйл ажиллагаа муудсан гэдэг байв. Бусад шинжилгээнд онцгой өөрчлөлт үгүй байсан. Харин гэдэс их дүүрдэг байв. УКТЭ-ийн ходоод гэдэсний эмч нарт үзүүлэхэд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сул байна гэж оношилсон. Миний өтгөн хатдаггүй байсан. Элэгний шинжилгээ хэвийн гарсан. Би 2009 онд бүх үүгээ электрокауляциар авахуулсан. 7-8 сарын дараа дахиад ургалаа. Ингээд яаж эмчлэхээ мэдэхгүй байж байтал манай дүү Трансфер Фактор гэдэг биологийн идэвхит бүтээгдэхүүний тухай ярьж, түүнийг хэрэглэхийг зөвлөсөн. Трансфер Фактор хэрэглэхээс өмнөх нэг гол зовиур бол даралт ихэсдэг, үе үе зүрх өвддөг, нойронд муу байсан. 2011 оны 6 сарын 20-ноос эхлээд ТФ плюс өдөрт 6 ширхэг, ТФ кардио өдөрт 6 ширхэг, ТФ трифактор формула өдөрт 3 ширхэгээр хэрэглэсэн ба 14 хоногийн дараагаас биеийн байдал сайжирч, нойрондоо сайн боллоо.

Цааш унших

Миний биеийн байдал маш их сайжирч даралтны эм уухаа больсон. Зүрх өвдөхийг мартсан, хөлс гарахаа ч больсон.

Би багш хүн, өөртөө, эрүүл мэнддээ чадах чинээгээрээ анхаарал тавьдаг хүн гэж өөрийгөө боддог юм. 2005 онд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд савандаа хоргүй умайн булчингийн гаралтай хавдартай гэж оношлогдоод саваа авахуулсан юм. 2008 оноос хойш үе үе зүрхээр өвддөг, даралт ихэсч багасдаг, маш их хөлөрдөг, нойронд муу, уур уцаар ихтэй, байнга даралтны эм уудаг, яг ямар өвчин гэж хэлж болохгүй ч өөртөө маш их зовиур шаналгаатай байх болсон.Ингээд яаж өөртөө тус болох тухай бодож, хайж байгаад анх Трансфер Фактор бүтээгдэхүүний тухай найзаасаа олж мэдсэн юм. 2010 оны 5 сараас ТФ классик 2x3 өдөрт 6 ширхэгээр, ТФ кардио 2x3 өдөрт 6 ширхэгээр 1 cap уусан. 2010 оны 6 сараас хойш хөлрөх нь багассан, зүрхний өвдөлт илт үгүй болж, ядрах нь илт багасаад, ажлын эрч хүч нэмэгдэж, хоолондоо сайн болж эхэлсэн.

Цааш унших

Таны биеийн байдал сайжирсан, шинжилгээ сайн гарсан тул эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр туяа эмчилгээ хийх шаардлагагүй гэж үзлээ “гэв.

Би багш мэргэжилтэй. Өөрийн эрүүл мэнд гэр бүл гэхээс илүү бусдын хүүхдийн төлөө л явдаг олон багш нарын нэг. 2009 оноос эхэлж их ядарч цээжний зүүн тал хүзүү хөших болсон. 2010 оны эхээр зүүн хөх хөндүүрлэж цустай шүүс гарах болсон юм. ХСҮТ-ийн эмч нарт үзүүлээд холбогдох шинжилгээ хийлгэж, хөхний хортой хавдар 3-р үе хөхөө авахуулах хагалгаа хийлгэ гэсэн. Энэ мэдээг сонсоод манай гэр бүл үнэхээр хүнд байдалд орсон юм. Энэ үед би надад эдгэх ямар боломж байгааг хайж байхдаа Трансфер Фактор-ын тухай олж мэдсэн билээ. 2011 оны 2 сарын эхээр Трансфер Фактор ууж эхлээд 2011 оны 3-р сарын 2-нд 2 хөхөндөө мэс заслын эмчилгээ хийлгэж, 2 суганы 12 булчирхайгаа түүлгүүлсэн юм. Хагалгааны дараа З сарын 10-наас хими эмчилгээнд орсон. Хими эмчилгээний дараа туяа эмчилгээ хийлгээрэй гэсэн. Би нийт 6 удаа хими эмчилгээ хийлгэхэд үс унаагүй, ядарч сульдаагүй, бөөлжөөгүй өөрөөр хэлбэл хими эмчилгээний хордлогын шинж илрээгүйгээр барахгүй, шинжилгээнд цагаан эсийн тоо хэвийн гарч байлаа.

Цааш унших

Өмнөх дурандуулсан зурагтай харьцуулж үзээд “Ходоод чинь шархгүй байна, хоргүй хавдар алга байна” гэж хэлж билээ.

Би анх 2008 оноос үе үе ходоод өвдөж хоолонд дургүй, хоол идэхгүй болохоор дотор муухай оргидог, сүүлдээ маш уцаарлангуй амархан уурладаг болсон. Өвдөлт нэмэгдээд байнга алмагель, но-шпа уудаг байсан. Өвдөлтийн хүч давтамж нэмэгдэж царай харлаад нүүрээр юм гарах болсон.Ингээд 2009 оны 1-р сард ХСҮТ-д дурандуулсан энэ үед ходоодны шархтай байна, яаралтай эмчлүүлээрэй гэсэн. Эмчид үзүүлж алмагель, олон эмийн хослол хүчтэй антибиотик, хоолны дэглэм гэх мэт олон зүйлийг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн. Эм хэрэглэх тухайн үед өвдөлт багассан боловч үе үе хуучин өвдөлт мэдэгдэж байсан. 2010 оны 1-р сард биеийн байдал сайжрахгүй байсан тул дахин ХСҮТ-д дурандуулсан. Дурангийн эмч чиний ходоод шархтай хоргүй хавдартай байна гэсэн. Чи хавдарын эмчид үзүүлж эмчлүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Энэ үед манай гэр бүлийн хүн хөдөө явсан учир дараа үзүүлье гэж бодоод найздаа өөрийнхөө өвчний тухай ярьсан. Манай найз ТФ гэдэг бүтээгдэхүүн тус болох байх гээд энэ бүтээгдэхүүний тухай ярьж өгсөн.Би 2011 оны 1-р сарын 5-наас найзынхаа зөвлөсний дагуу ТФ плюс 5x3 15 ширхэгээр 14 хоног, ТФ трифактор формула 3x3 ширхэгээр 14 хоног хэрэглэсэн. 3 хоногийн дараагаас миний бие сайжирч зовиур эрс багасч эхэлсэн. Үүний дараа буюу 14 хоногоос хойш ТФ плюс 2x3 бширхэгээр 1 cap ТФ трифактор формула 2x2 4 ширхэгээр 1 cap ууж хэрэглэсэн.

Цааш унших

Ядрахаа байж цагаан эс маань унахаа болисон.

Ж.Б 55 настай эмэгтэй. 2002 оны 2 сараас хөхний хорт хавдраар өвчлөөд БНХАУ эмчлүүлж байгаад Монголд ирсэн. 2009 оны 12 сард Трансфер Фактор-ын ТФ Плюс, ТФ трифактор формула 2 авч уусан. Уух үед цусны дэлгэрэнгүй шинжилгээн-д цагаан эс-1.3, СОЭ.45 байсан. 14 хоногийн дараа цагаан эс-5.3, СОЭ.5 болсон байсан. Бусад шинжилгээ нормондоо.

Цааш унших

“Сонгдо эмнэлэгт элэгний хавдрын маркерийн шинжилгээ өгөхөд 6.47 болсон байв

Г. Б. 70 настай, эрэгтэй 2008 оны зунаас хойш биед ямар нэг зовиур байхгүй боловч биеийн жин буурч, турж эхэлсэн. Зуны цагт зуслан дээр хөдөлгөөнтэй их алхаж явснаас болсон байх гэж өөрөө тоохгүй байвч эхнэр охин хоёр маань шинжилгээ өгөх хэрэгтэй гэхээр нь 2008 оны 10 сард <Нерума> лабораторид элэгний хавдрын маркерийн шинжилгээ гэдэгийг өгөхөд 85,2 мг/мл болсон байв. (нормдоо 0-20 байх ёстой гэнэ). Ингээд охин маань Трансфер Факторын талаар надад хэлж би уухаар зөвшөөрсөн. Трансфер Фактор плюс, Трансфер Фактор трифактор формула хоёрыг давхарлаад 2 сарын турш уугаад, <Сонгдо> эмнэлэгт шинжилгээ өгөхөд 6.47 болсон байв. (нормдоо 0-10.9) Жин маань буурахаа байж, дахин 1-2 кг нэмэгдсэн.

Цааш унших

Хоёр жилийн дараагаас ээжийн шинжилгээнд С вирусын идэвхжил байхгүй, эход харахад элэгний хавдар нь шохойжсон байна гэсэн.

Б.О Миний ээж одоо 76 настай. 2006 оны 3 сард анх би муудаж, маш их ядардаг болчихсон байсан. Бид эмчид үзүүлж Компьютер томографын шинжилгээ хийлгэхэд хорт хавдар элэгний 4 сегментэд байна, том хэмжээтэй, энэ элэгний хэсэгт чухал судаснууд байдаг. Хавдрын байрлал хэмжээнээс болоод эмчлэхэд төвөгтэй, судас бөглөх эмчилгээ хийлгэж болох гэлээ. Эмч ээжийг маань ер нь хэцүү, төвөгтэй байдалтай байна, хэдэн сарын л настай болов уу гэж хэлсэн. Ээжийнхээ судас бөглүүлэх хагалгааг Бээжинд хийлгэх, Монголд хийлгэх эмчилгээний ялгаа бий юу гэж эмчээс асуухад бараг л адилхан гэж хэлээд гэхдээ хаана бөглүүлэх нь та нарын сонголт гэлээ. Ингээд бид 2006 оны 3 сард тэр дороо л Бээжинд очиж, судас бөглүүлэх эмчилгээг нь хийлгээд ирсэн. Энэ эмчилгээнд яваад ирэхдээ маш их ядардаг, хүнээр түшүүлж явдаг, хоол ундандаа маш муу, их огидог, гүйлгэдэг, толгойн бүх үс нь унаад халзан шахуу болсон. Үүнээс хойш 2 ч удаа Бээжин эмчилгээнд явсан боловч ядрах нь нэмэгдэж бие нь нэг л сайжирдаггүй ээ. Гэтэл дүү маань трансфер фактор гэдэг бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч ирээд, ээжид хэрэглүүлж үзье үр дүн өгөх ч юм билүү гэлээ. Тэгээд 2007 оны 12 сараас ТФ плюс өдөрт 9 ширхэг, ТФ трифактор формула өдөрт 9 ширхэгээр 1 cap, дараагийн cap нь ТФ классик өдөрт 9 ширхэг, ТФ плюс өдөрт 9 ширхэгээр ээлжлэн өндөр тунгаар 6 cap хэрэглэсэн. Трансфер факторыг cap хэрэглээд үр дүн өгч эхэлсэн, ядрах нь багасч, даралт хэвийн, хоол ундандаа сайн болсон. Хэдэн сарын дараагаас шинжилгээ өгөхөд үзүүлэлтүүд нь сайжирч гарсан, эход хавдарын хэмжээ нэмэгдээгүй байлаа.

Цааш унших

Ангилал

Хамгийн их уншсан

+976 99195803