Трансфер факторыг хэрэглэсэн үр дүнгүүд

Биед байрлах олон бүтэц, процессийн нэгдэл  болох дархлааны системийн үүрэг нь - өвчин болон гадны хүчтэй өвчин үүсгэгчийн  эсрэг тэмцэх явдал юм.Дархлааны системийн үйл ажиллагаа зүй зохистой ажиллах үед биед буй олон төрлийн аюултай вирус,бактери болон паразитуудыг илрүүлж  өөрийн эрүүл эд эсээс тэдгээрийг ялгаж таньдаг.

Дархлааны Т-эс хавдрын эсийг довтолж байгаа нь

Гэвч олон хүчин зүйлээс хамаарч бидний дархлаа хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг.

  • Химийн синтетик аргаар гарган авсан эмийн замбараагүй хэрэглээ
  • Уур уцаар,стресс
  • Байгаль экологийн  бохирдол, өвөл цагийн хортой утаа
  • Эхийн ангир уургаа амлаагүй байдал
  • Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ
  • Техник технологийн хөгжлийн үр шимийн буруу хэрэглээ
  • Ажил амралтын буруу харьцаа  
  • хэт ачаалалтай ажиллах зэргээс дархлааны системийн ажиллагаа хямарч улмаар гажиж эхлэнэ.

Дархлааны системтэй холбоотой маш олон тооны өвчлөлүүд байдаг. Харшлын өвчин тухайлбал ургамлын харшил,астма,экзем зэрэг нь маш элбэг. Эдгээр нь гадны харшил үүсгэгчид дархлааны систем хэт хариу урвал үзүүлсэнээс үүсдэг.Энгийн хор хөнөөлгүй ургамал цэцэг,зарим хүнсний зүйл, хөгц ,гэрийн тэжээмэл амьтны үс ноос зэргийг  ноцтой аюул биед учраад буй мэтээр алдаатай үнэлж хариу дайралт хийснээр  арьс улайх загатнах шархлах,хамар битүүрч  нулимс гоожих,нүд арган улайх загатнах,зовхи хуурайшиж шархлах зэрэг олон зовиур үүснэ.

Дархлааны системийн өөр нэгэн гажуудал нь аутоиммуний өвчин болох  чонон хөрвөс болон үе мөчний өвчин үүсэх нөхцөл болно.

Дархлаа системийн энэхүү гажуудлаас аутоиммуний өвчлөлөөс гадна төрөл бүрийн үрэвсэл болон хавдар үүсэх нөхцөл бүрдэнэ. Хэвийн байх ёстой хүчирхэг дарлаагүй үед  дархлаа хомсдолд орж амьдралд аюултай халдварт дахин дахин өртөх  аюул ихсэнэ.Өөрөөрхэлбэл дархлаа идэвхи муутай унтаа байдалд оршино.

Гэтэл  аутоиммуний өвчний шалтгаан нь дархлааны системийн буруу хэт идэвхижлийн улмаас хэвийн эрүүл эд эрхтэнээ гадны биет ороод ирсэн мэт  дайрч довтолсоноос үүдэлтэй байдаг. Үе мөчний өвчин,1-р төрлийн чихрийн шижин,системийн чонон хөрвөс зэрэг нь аутоиммуний нийтлэг  өвчлөл юм.

Иймд хэт идэвхижсэн болон хэт унтаа байдалд орсон дархлаа системийг хүний биед өөрт нь байдаг байгаль эхийн бүтээл “Трансфер фактор” тэнцвэрт оруулж хэвийн үйл ажиллагааг хангадаг. Олон төрлийн өвчинтэй тэмцэж эдгээхэд дархлаа тогтолцоо ажилладаг бөгөөд трансфер фактор нь дархлаа тогтолцоог сургаж мэдээлэлээр хангадаг молекул юм.  АНУ-ын эрдэмтэн Лоуренс хүний цусанд гайхалтай нэгэн молекул байгааг 1949 онд илрүүлсэн юм. Энэхүү молекул нь биеийн дархлаа тогтолцоог тэнцвэржүүлж байдаг хүчин зүйлсийн нэг бөгөөд Трансфер фактор буюу зөөвөрлөгч хүчин зүйл гэж нэрлэгджээ.

Дархлааны системийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:

Тунгалагийн зангилаа:

Жижигхэн шош хэлбэрийн бүтэцтэй.Энэхүү бүтцүүдээс халдвар болон өвчлөлийн эсрэг тэмцэх эсүүд боловсрон гарч хадгалагдаж байдаг.Тунгалагийн зангилаа нь  Тунгалагийн системийн  нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд энэ системд ясны чөмөг,дэлүү,тимус булчирхай ,тунгалагийн зангилаанууд орно.Тунгалагийн зангилаа нь Лимф гэж нэрлэгдэх тунгалаг шингэнийг агуулах ба энэхүү шингэнээр тунгалагийн зангилаанд үүсч боловсордог халдвар ,өвчлөлийн эсрэг тэмцдэг эсүүд биеийн бусад хэсгүүдэд зөөвөрлөгдөнө.Бие гадны халдвартай тэмцэх үед энэхүү тунгалагийн зангилаа өсч томордог.

Дэлүү:

Биеийн хамгийн том тунгалагийн эрхтэн.Таны биеийн зүүн хэсэгт хавирганы ард ходоодны дээд хэсэгт байрлаж халдвар,өвчлөлийн эсрэг тэмцэх цагаан эсийг агуулж байдаг.Үүнээс гадна дэлүү нь биеийн ерөнхий цусны хэмжээг хянаж байдаг ба хөгширч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эс болон гэмтсэн эсийг биеэс зайлуулдаг.

Тимус булчирхай:

Дархлааны нас бие гүйцсэн Т эс ялгарч байдаг жижигхэн эрхтэн. Цээжний  ясны ард өрцний дор байрладаг.Нярай хүүхдэд нилээн том хэмжээтэй байх ба бэлгийн хөгжил гүйцэх хүртэл  улам томорч   нас явахын хирээр өөх болон хувирдаг.

Ясны чөмөг:

Ясны дотор талд орших  шар өнгийн эд буюу чөмөг нь цагаан эсийг боловсруулдаг.

Лейкоцитууд:

Энэхүү өвчлөлийн эсрэг тэмцэгч цагаан эсүүд нь өвчин үүсгэгчийг таньж ,хир хор хөнөөлтэйг үнэлдэг нэг ёсны дархлаа системийн баруун гар нь юм.

 

 

 

 


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн