Бие маань ч өмнөх шигээ сайн боллоо. Группээсээ ч гарлаа

Б.49 настай, эрэгтэй

Би ажлын хүнд нөхцөлд буюу гагнуурчны мэргэжлээр 20 гаруй жил ажилласан. 2007 оны өвөл бөөр маш хүчтэй өвдсөн, явахад хэцүү болсон. Эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхэд бөөрний үрэвсэлтэй хүндэрсэн байна, хронический гломерулонефрит гэж оношлосон. Өмнө нь үе үе бөөр өвдөж хавагнадаг бисептол, баралгин уугаад тоохгүй явдаг байсан.

2007 оны намраас ер нь маш их ядардаг болсон.

Ингээд cap гаран эмнэлэгт хэвтээд гарсан. Олон төрлийн тариа, уураг хийлгэсэн, эм уусан, эмнэлэгт байх үед биеийн байдал арай гайгүй болсон.

Шинжилгээнд бөөр үрэвсэлтэй, шээсээр уураг алдаж байна гэж гарсан. Эмч надад хүнд ажил хийж болохгүй, даарч болохгүй, хоолны дэглэм зэрэг олон зөвлөгөө өгсөн.

Эмнэлэгээс гараад удалгүй бие дахиад өвдсөн. Хоолонд муу болсон. Энэ хугацаанд бөөрний эмчийн хяналтанд байсан. 2008 оны дундуур группд орсон. Биеийн байдал сайжирч өгөхгүй байсан тул эмч преднизолон схемээр бусад эмчилгээтэй хавсарч хэрэглүүлсэн. Сүүлдээ хавагнаад амьсгааддаг, зүрх өвддөг, даралт байнга ихэсдэг боллоо.

2007 оны сүүлээр гэнэт бие нь өвдсөн хүн маань 2008 оны сүүл гэхэд эрүүл мэнд туйлын төвөгтэй болсон байв. Маш их хавантай хол явж чадахгүй амьсгааддаг зүрх өвддөг, даралт байнга ихэсдэг, группд орсон, бусдын асрамж хэрэгтэй хүн болж хувирлаа. Эмч энэ их хаван бусад эрүүл мэндийн өөрчлөлт, ууж буй преднизолоноос болсон байж болохыг хэллээ.

Энэ үед дүү маань ТФ хэмээх бүтээгдэхүүний тухай ярьсан. Ингээд 2008 оны 12 сараас ТФ плюс өдөрт 9 ширхэг, ТФ кардио 9 ширхэгээр нэг cap хэрэглэсэн. Үргэлжлүүлээд ТФ классик 6 ширхэг, ТФ трифактор формула 6 ширхэгээр нэг cap уулаа, дахин ТФ трифактор формула 6 ширхэг, ТФ кардиог 4 ширхэгээр нэг cap уулаа. Үндсэндээ 2008 оны 12 сараас хойш тасралтгүй гурван cap ТФ уулаа.

ТФ-оо уугаад 10 хоногийн дараагаас бие маань сайжирч байгаа нь мэдэгдсэн, ядрах нь гайгүй болж, нэг сарын дараа бүр сайжирч эхэллээ. Даралтны эмээ багасгалаа, хаван эрс багассан, ажлын чадвар нэмэгдсэн, хоолонд дургүй нь гайгүй, амьсгаадах нь бараг алга болсон. Шинжилгээгээр уураг гарах нь багассан 0,8 болсон байв. Өмнө нь бие муу байх үед 2-2,8 хүртэл уураг шээсээр алддаг байсан.

Гурван cap болоход биеийн байдал маш сайжирсан. Ойр зуур явж ажил хөөцөлдөнө, гэрийн ажлаа хийнэ. Даралтны эм уухаа больсон, зүрх өвдөхгүй, ажил ч хийж болмоор юм шиг санагдсан.

Биеийн байдал сайжирсан ч гэсэн ТФ-оо орхилгүй дахин 3 cap ТФ плюс өдөрт 4 ширхэг, ТФ 4 ширхэгээр ээлжлэн хэрэглэж үр дүнг нь мэдэрсэн. ТФ хэрэглэж эхлээд преднизолон уухаа шууд больсон.

ТФ хэрэглээд нэг сарын дараа, хоёр сарын дараа эмчдээ үзүүлэхэд, ямарч байсан таны бие сайжирч байна, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөсөн.

2009 оны 6 сараас хойш улиралдаа нэг удаа 1 cap ТФ плюс өдөрт 6 ширхэг, ТФ кардиог 4 ширхэг ууж хэрэглэдэг, зарим үед ТФ кардиог дангаар нь ч ууж хэрэглэдэг.

Бие маань ч өмнөх шигээ сайн боллоо. Группээсээ ч гарлаа. Одоо би нэг хувийн компанид менежер хийж байна.

Та бүхэндээ ялангуяа эрчүүддээ захиж хэлэхэд бөөр бага зэрэг өвдөхийг тоодоггүй эм уугаад л яваад байдаг, мөн доороосоо даарах, хоолой өвдөх нь нэг л өдөр таныг бөөрний маш хүнд өвчин тэр бүү хэл архаг дутагдалд хүргэж болох юм байна шүү! гэдгийг хэлэх байна.

Эрүүл саруул амьдрал бэлэглэсэн дүүдээ, ТФ-т маш их баярлаж байна.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн