Одоо би таяггүй явдаг ба ТФ-ын хүчээр ирээдүйдээ олон юм хийж бүтээнэ гэж бодож байгаа

Н.Н. 42 настай

Миний бие сүүлийн 7 жилийн хугацаанд зүүн хөлний асуудлаар их олон эмнэлэгийн үүдийг татаж, олигтой үр дүнд хүрч чадахгүй байсаар энэ байдлаараа группэд орсон.

2008 оны өвөл нэгэнт зүүн хөлний өвдөгний үе контрактуртай, олон дахин яс үений хагалгаанд орсноос наалдац үүсч булчин хальс нь хоорондоо барьцалдсан хөлөө сайжруулах санаатай монголд үйл ажиллагаа явуулдаг хятад эмнэлэгийг зорив.

Эмч үендээ тариа хийлгэ гэж зөвлөсний дагуу 1 курс тариа хийлгэхэд дээрдэж үр дүн гарахгүй болохоор хэд хоногийн дараа дахин тариулав. Гэтэл тариа хийлгэснээс хойш хөл их өвдөж, хавдаж эхэлсэн.

Ингээд өөр эмчид үзүүлсэн чинь хийсэн тариа нь шимэгдээгүй үрэвсүүлсэн улмаар арьсан доогуур булчин завсар идээлсэн байна гэж хэлсэн. Энэ байдлаа мэдэлгүй яваад байснаас болж идээ нь булчингийн ширхэгээ дагаад доошоо эрээн булчин руугаа орсон байв. Тэгээд эмнэлэгт хэвтэж хэд хэдэн газраа нээлгэж байнга угаалга цэвэрлэгээ хийлгэсэн. Антибиотик эмчилгээг хамгийн сайн, хамгийн үнэтэйг (розепин,терсеф) сонгон хэрэглэв. Мөн европоос хүртэл антибиотик захиалж хийлгэж байв. Энэ эмчилгээ удаан үргэлжилж 1 сая гаран төгрөг зарцуулав.

Хамгийн олиггүй нь миний дархлаа маш сул байв. Гэртээ нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохдоо хүн түшиж явахаас гадна, ганц аяга бүлээн ус уухад хамаг хөлс гардаг ба бага зэргийн хоол идэхэд хүзүүн дээрээ алчуур тавьж байнга арчихгүй бол нороод тун хэцүү.

Манай эхнэр хамаг сайн гэсэн дархлаа сайжруулдаг эм тариа (тималин, иммуноглобулин, салимон), нэмэлт бүтээгдэхүүнүүд олж өгч эмчилсэн боловч биеийн тамир тэнхээ сайжрахгүй л байлаа. Хөл минь идээ гарахгүй болсон боловч шарх нь аниагүй удлаа.

Ингээд анагаахын багш нар, дархлаа судлаачдын зөвлөсний дагуу трансфер фактор ууж хэрэглэхээр болов. ТФ плюсыг 2 капсулаар өдрийн 3 удаа 15 хоног уугаад л бие маань тэнхэрч орчиндоо идэвхитэй, гэр зуураа хөдлөхөд ядрахгүй болж, хөлс асгараад байдаг нь үгүй болов.

ТФ-ыг үргэлжлүүлэн уусаар байгаа ба би одоог хүртэл 4 жил ууж байна. Цаашдаа ууна ч гэж бодож байгаа. Учир нь ТФ- ыг хүн өвдөхгүй байхын тулд уудаг юм байна. Тэгэхээр над шиг хөдөлгөөн муутай, архаг өвчтэй хүн зайлшгүй уух ёстой юмны нэг юм байна.

Одоо би таяггүй явдаг ба ТФ-ын хүчээр ирээдүйдээ олон юм хийж бүтээнэ гэж бодож байгаа. Бидэнд бурхнаас заяасан хишиг болох бидний ТФ-ыг үйлдвэрлэн гаргаж, олон хүнд буян болж байгаа «4lifе» компанидаа баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн