3 сарын дараа миний арьс гайхалтай зөөлөрч цэвэрхэн болоод Хайрст үлднээс салав

О.А. 22 настай, эмэгтэй

Намайг 1 сартай байхаас диатезээр өвчилсөн гэж ээж минь хэлсэн. Тухайн үед аав ээж 2 маань эмчид үзүүлж тэр үеийн бүх л төрлийн тос түрхэж, эм уулгасан боловч бүрэн эдгээж чадаагүй гэж ярьдаг. Миний мэдэхээр ухаан орсон цагаас хойш гар хөл маш их загатнадаг, шөнө нойрондоо маажиж өглөө босоход ор хөнжлийн даавуу цус болчихсон байдгийг санадаг юм.

Одоо би 22 настай боловч энэ өвчин маань арьсны өвчний нэг хэлбэр болсон ба байнгын шинж чанартай, ядрах, бие сулрах, нойргүй хонох гэх мэт үеүдэд маш их ихсэж, арьс маань дарайж, уян хатан чанараа алдаж, хайрс шиг хатуурч эхэлсэн.

Би оюутан болсноос хойш дээрх зовиур улам нэмэгдсэн.

Би бусад хүмүүсийн адил зуны цагт хувцасаа тайлаад богино өмд өмсөөд явж чаддаггүй. Энэ байдалдаа маш их гутардаг байсан. Энэ өвчнөөс болж надад олон төрлийн эмчилгээ хийсэн. Бээжинд очиж эмнэлэгт үзүүлж төрөл бүрийн тос түрхэж, эм ууж, рашаанд аварга тосон сувилалд явж, зүү эмчилгээ курсээр хийлгэсэн.

Сүүлдээ янз бүрийн хятадын болон оросын сүлжээний эмүүд /хорхой өвс, мушгираа замаг/ ууж хэрэглэсэн. Би түр зовиураа багасгахын тулд хятадын шээсний хүчил, гормонтой тос хэрэглэдэг байсан ч хэсэг хугацааны дараа дахиад загатнаж эхэлдэг байсан.

Ингээд 2008 оны 8 сард эгчийнхээ /эмч/ зөвлөснөөр Трансфер Фактор хэмээх дархлааны бэлдмэл ууж эхэлсэн. Эхний 1 cap ТФ классикийг 3x3 өдөрт 9 ширхэгээр, ТФ плюс 2x3 өдөрт 6 ширхэгээр уугаад, дараагийн сараас ТФ классикийг дангаар нь хэрэглэхэд 3 сарын дараа миний арьс гайхалтай зөөлөрч цэвэрхэн болсон.

Энэ үр дүнг хараад эгч маань чиний дархлаа сайжирсан юм биш үү гээд зарим cap нь ТФ классик өдөрт 6 ширхэгээр, зарим cap нь ТФ трифактор формула өдөрт 4 ширхэг 1 жил орчим уулгасан. 2010 оны эхнээс улиралдаа 1 cap классик, плюс, трифактор формулаг ээлжлэн хэрэглэж байна. Би ТФ-ыг байнга ууя гэж бодож байгаа.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн