Хайрст үлдийг бүрэн арилгаж чадсандаа баяртай байна.

Б. эмэгтэй 35 настай

Миний хүү одоо 6 нас өнгөрч байна. Бага байхдаа харшил, диатез ямар нэг өвчнөөр хүндээр өвдөж байгаагүй, хөхөөрөө хооллож өссөн, маш эрүүл хүүхэд өсгөж байна гэж бид ойлгодог байлаа.

2011 оны 4 сард хүүгийн маань 2 гарны шуу, нуруунд нь жижиг жижиг хэсэг газар биржгэрдүү тууралт гарсан. Арьс өнгөний эмчид үзүүлэхэд хайрст үлд гэдэг өвчин байна гээд синафлан гэдэг тос цайрын исэлтэй хольж түрх, олон төрлийн витамин бусад эмнүүдийг уухыг зөвлөсөн юм.

Тууралт онц их нэмэгдээ ч үгүй, багасаа ч үгүй байсаар би хүүдээ тосыг нь түрхээд эмийг нь уулгасаар л байв. 2011 оны 9 сард цэцэрлэгтээ яваад 20иод хоноход нөгөө тууралт бүх бие, хөлийн ул, гарын алга, толгойн хуйханд хүртэл гарсан.

Тэгээд эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд тууралтын өнгө нь гайгүй болж байсан боловч хэмжээ нь хэвийн ерөөсөө арилахгүй байсан.

Энэ тухайгаа эгчдээ ярихад Трансфер Фактор бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгосон юм. 2011 оны 12 сарын 1нээс Трансфер Фактор классик өдөрт 6 ширхэгээр 15 хоног дараа нь үргэлжлүүлээд Трансфер Фактор трифактор формула өдөрт 3 ширхэгийг 15 хоног нийт нэг cap орчим уухад тууралтын өнгө бүдгэрч байсан ч бүрэн арилж өгөхгүй л байв.

Ингээд дархлаа судлаач эмчээс зөвөлгөө авч ТФ бүтээгдэхүүний тунг нэмэх ёстойг ойлгож ТФ классик 6 ширхэгээр 2 удаа буюу өдөрт 12 ширхэгийг уугаад нэг cap орчим болоход бүх тууралт бүрэн арилсан.

Үүнээс хойш ТФ хэрэглээгүй 2012 оны 4 сарын эхээр ахиад тохой орчим бүдэг тууралт ажиглагдсан болохоор ТФ классик 4 ширхэгээр 15 хоног хэрэглэсэн.

ТФ хэрэглэж эхлээд нөгөө тууралт арилсан. Цаашид хавар намартаа хүүдээ ТФ бүтээгдэхүүнээ тасралтгүй хэрэглүүлнэ гэж бодож байгаа. Хайрст үлд хэмээх энэ өвчнийг Ф хэмээх бүтээгдэхүүний тусламжтайгаар бүрэн арилгаж чадсандаа баяртай байна.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн