Хүйтнийг үзэж чаддаггүй байсан харшил маань арилж бараг бүтэн жил намайг зовоосон хагалгааны шарх эдгэж аньлаа

Э. 46 настай эрэгтэй

Би үе үе зүрх өвддөг, хамар ам үргэлж битүүрч нус гоождог хамгийн хэцүү нь хүйтнийг үзэж чаддаггүй байсан. Жаахан даарахаар даарсан хэсэгтээ ялангуяа нүүр хөөж памбайгаад шумууланд хазуулсан хүн шиг болчихдог байсан. Энэ бүх зовиураас гадна маш их ядардаг, даралт байнга хэлбэлздэг байлаа.

Ингээд 2010 оны 11-р сард хавдарын эмчид үзүүлж компьютерийн шинжилгээ хийлгэхэд элэгний хавдартай, хавдар 6,7-р сегментэд 7,4x4,7 см хэмжээтэй гэж оношлогдсон. ХСҮТ-д хагалгаанд орж элэгний 35% тайруулсан. Хагалгааны шарх аниж өгөхгүй шүүс гараад л явдаг байсан. 2011 оны 2-р сарын дундуур шарх дөнгөж аньж байсан, жаахан л шүүс гардаг байх үед ханиад хүрч, ханиалгаад шарх маш том ангайсан.

Энэ үед миний дотны найз трансфер факторын тухай танилцуулахад хэрэглэхээр шийдэж байсан боловч шарх нөхүүлээд гайгүй болох болов уу гэж бодоод хэрэглэхээ хойшлуулсан юм. Би өөрөө тарган хүн, дээр нь шарх задарсан, босоод явахад шарх орчим том мөнгөн аяга хөмөрсөн юм шиг ивэрхий гардаг байсан. Эмч нар нөхүүлэх хагалгаанд орох шаардлагатай гэж хэлдэг байсан. Маш том ивэрхий учраас нөхөх хагалгаа хийхэд төвөгтэй гэж хэлж байв.

Ингээд 2011 оны 6-р сарын эхээр хагалгаанд орсон. 15 см диаметртэй титаны хуванцар тор тавьсан юм. Хагалгаа амжилттай болсон боловч хагалгааны шарх эдгээгүй шүүс гарч маш их төвөгтэй байсан. 2011 оны 6 сард хийгдсэн хагалгааны шарх 2011 оны 8 cap хүртэл эдгэсэнгүй. Би энэ хугацаанд шарх эдгээхэд сайн гэсэн бүхнийг хэрэглэж үзсэндээ. Үүний хажуугаар дархлаа сэргээнэ гэсэн зарим эмийг ууж хэрэглэж ч үзлээ.

2011 оны 8-р сарын 5-наас найзынхаа зөвлөж байсан ТФ бүтээгдэхүүнийг судалж веб сайтуудыг нь үзэж, гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж уухаар шийдсэн. ТФ Трифактор формулаг 3x3 өдөрт 9 ширхэг, ТФ плюс 3x3 өдөрт 9 ширхэгээр ууж эхэлсэн. Ууж хэрэглэхийн хажуугаар ТФ плюс өдөрт 3 удаа цацдаг байсан. ТФ-г хэрэглээд 3 хоноход үр дүн нь мэдэгдэж эхэлсэн. Шархны өнгө өөрчлөгдөж түрж эдгэж байгаа нь нүдэн дээр харагдаж байсан юм. Энэ 2 сарын хугацаанд гайхалтай үр дүн гарч бараг бүтэн жил намайг зовоосон шарх эдгэж аньлаа. Зөвхөн энэ шарх эдгээд зогсохгүй хүйтний харшил маань эрс багассан. Харшил бараг үгүй болсон, зүрх өвдөхийг бүр мартсан. ТФ бүтээгдэхүүнээ 2011 оны 10 сарын 5-наас хойш ТФ плюс 2x3 удаа ТФ Трифактор формула өдөрт 2x2 удаа, ТФ кардиог 1x3 тунгаар өнөөдрийг хүртэл ууж хэрэглэж байна.

Одоо тэр үеийн шархыг бодоход хар дарсан зүүд шиг л байдаг юм. ТФ бүтээгдэхүүнийхээ ачаар хүйтний харшил маань арилсан, даралтны эм уухаа больсон, зүрхний өвдөлт алга болсон бөгөөд нэг үгээр хэлбэл би дахин эрүүл хүн болсон. Манай гэр бүлд аз жаргалыг бэлэглэсэн ТФ-т чин сэтгэлээсээ баярлалаа.


Та энэ нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.

Та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөнө үү

Төсөөтэй үр дүн