КОМПАНИ


4LIFE Компани

1997 онд 4Life Research компани АНУ-ын Юта мужид байгуулагдаж дархлааны системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх 60 гаруй нэр төрлийн  Трансфер фактор хэмээх биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тус компанийн салбар ОХУ, Австрали, Колумби, Япон, Солонгос, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Филлипин, Сингапур, Испани, Тайвань, Тайланд, Монгол зэрэг 100 гаруй оронд үйл ажиллагаагаа далайцтай явуулж байна. 

Трансфер Факторыг анх 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс илрүүлжээ. АНУ-д үнээний уураг, өндөгний шараас Трансфер факторыг цэврээр гарган авах нарийн технологийг боловсруулсныг 1997 онд 4Life Research компани патентийг нь худалдан авсан юм. Трансфер Фактор нь 44 амин хүчлээс бүрдсэн 5000 дальтон жинтэй молекул бөгөөд 50 кг уурагнаас нано технологийн аргааг 1 кг Трансфер факторыг ялган цэврээр нь авдаг. Трансфер факторыг 60 жилийн турш судлаж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, 6000 эрдэм шинжилгээний ажил хийгдэж, 11 олон улсын эрдмийн хурал зoхион байгуулагдаад байна.

ОХУ-д компанийн салбар оффис нээгдсэнтэй холбогдуулан 2000-2003 оны турш Москва, Санкт-Петербург ба бусад томоохон хотын тэргүүний клиник, судалгааны төвд Трансфер факторыг судалж, маш үр нөлөөтэй гэдгийг батлан харуулсан учир ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас уг бүтээгдэхүүнийг нийтэд хэрэглэх зааварчилгаа бичгийг батлан гаргажээ. Дүгнэлтэнд ОХУ-ын ШУ-ны Академийн академич, Москва хотын Анагаах ухааны Академийн дархлаа вирус, нян судлал, биологийн тэнхимийн эрхлэгч А.А. Воробьёв "Бусад алдартай дархлаа зөөвөрлөгчийг бодвол Трансфер факторын давуу тал нь дархлааны системд өндөр идэвхтэйгээр нөлөөлөх чадвартай, үйлчилгээний өргөн хүрээтэй, туйлын аюулгүй, хоргүй, капсулаар амаар ууж хэрэглэхэд хориглох зүйлгүй, харшлах нөлөөгүй хүүхэд болон насанд хүрэгчид адилхан хэрэглэж болоход оршино” хэмээн дүгнэн бичсэн юм.

4Life компани үүсэн байгуулагдсанаасаа хойш  чин эрмэлзэл, хүчин чармайлтынхаа үр дүнд 4Life Трансфер фактор бүтээгдэхүүн болон маркетингийн төлөвлөгөөгөөрөө дэлхий дахинд танигдсан юм. Өнөөдөр "Хамтдаа амьдралыг бүтээе" хэмээх бидний зорилго дэлхийн 55 гаруй оронд хэрэгжиж байна.

Үйл явдал

2011    ТФ Кардио бүтээгдэхүүний патентийг авлаа.

2010    4life өөрсдийн зургаа болон долоо дахь төлөвлөсөн бүтээгдэхүүнүүд болох Нано Фактор, Глютамин Приам болон КБЮ (KBU) бүтээгдэхүүнээ танилцууллаа

2009   ТФ РиоВида Бөрст, Три-Фактор шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргалаа.

2007   Колумби, Испанид оффис нээгдэж, Энэтхэгт дистрибьюторын төв ажиллуулж эхлэв.

2006 4Life ТФ Белл Ви бүтээгдэхүүнээ гаргаж, Тайландад оффис нээлээ.

2005 4Life компани үйлдвэрлэлийн цорын ганц патентыг авч, РиоВида хэмээх бүтээгдэхүүн худалдаанд гарав. Тайван болон Филиппинд оффис нээгдлээ.

2004 4Life ТФ Эдвендс худалдаанд гарч, Мексик, Сингапур болон Малайзад оффисууд нээгдлээ.

2003 Inc.500 сэтгүүлд 4Life компанийг АНУ-ын хамгийн хурдацтай хөгжиж буй компаниудаас 15 дугаарт жагссаныг мэдээлсэн. Солонгос, Европ, ОХУ-д 4Life компанийн оффисууд нээгдлээ.

2002   4Life ТФ кардиог гарган авч, Австралид оффис нээлээ. 2001 Японд оффисоо нээлээ.

1999   4Life ТФ боловсруулах технологийг боловсронгуй болгож, 4Life ТФ Плюс-ыг гарган авлаа.

1998   Дэвид, Бианка нар эхний патентынхаа лицензийг авч, ТФ Классик худалдаанд гарав. 4Life-ын анхны оффис Юта мужийн Орем хотод нээгдлээ.

1997  Дэвид Лизонби Трансфер факторын-ын нууцыг, тэр дундаа 1949 онд тэмдэглэгдэж үлдсэн Шервуд Лоүресын тэмдэглэлийг олж илрүүлсэн.

1999 Дэвид Лизонби эрэл хайгуулынхаа ажлыг эхэлсэн.

 

Монгол дахь салбар

Амин эх булаг ХХК

"Амин эх булаг" ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Америкийн Нэгдсэн Улсын 4Life Research компаний Монгол дахь албан ёсны дистрибьютор компани юм. Гүйцэтгэх захирлаар П.Цэрэн, Ерөнхий менежер Т.Түвшинзаяа нар ажилладаг. Одоогоор нийт үндсэн 12 ажилтан, 5 салбар Дархан, Эрдэнэт,Замын-Үүд, Багануур, Зүүн хараа гэсэн 5 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. АНУ-ийн Юта мужийн Синди хотод байдаг 4Life Research компаний Трансфер Фактор Классик, Трансфер Фактор Плюс, Трансфер Фактор Три Фактор Формула, Трансфер Фактор Кардио, Трансфер Фактор Глюкоуч, Энержи Гоу Стикс, Про-ТФ, Супер Детокс, Трансфер Фактор Ренуво гэх 9 төрлийн бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсаас шууд импортлон оруулж ирж байна.

Манай компани улиралд 1 удаа “Удирдагч” сургалт семинар, жилд 2 удаа Ажилтын Party мөн улиралд 1 удаа сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Жишээ нь: өвчтэй хүмүүст өөрийн компаний бүтээгдэхүүн, хоол хүнс, мөнгөн тусламж үзүүлэх, мод тарих, зүлэгжүүлэх, асрамжинд байгаа хүмүүст тусламж үзүүлэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт хамаарна. “Удирдагч” сургалт семинарыг Монгол орныхоо гайхамшигт үзэсгэлэнт газруудаар зохион байгуулдаг.

Авсан шагнал

2013 : "Тэргүүн Оюу" нийгэмлэгийн дээд шагнал "Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, итгэл хүлээсэн хамт олон"

2011 : Эрүүл мэндийн сайдын "Хүндэт өргөмжлөл"


4Life компани

4life -хамтдаа амьдралыг бүтээж бусдад туслан эрүүл аз жаргалтай амьдралыг бүтээнэ гэдэгт бид итгэдэг.Та хувь хүний хувьд хөгжихийн хамт бусдыг амжилтанд хүрэхэд туслана.

Дэлхийн шууд худалдааны байгууллагын гаргасан “Дэлхийн шилдэг 100 компани”-ийн  нэрсийн жагсаалтын танилцуулгад  4Life компани нь 17 жил гаруй Трансфер фактор хэмээх дархлаа дэмжигч үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг судлан үйлдвэрлэх болсоныг онцлон тэмдэглэсэн байдаг.


Эрдэм шинжилгээ, Судалгаа

1998 оноос 4Life Research компани таны дархлаа болон биеийн ерөнхий эрүүл байдлыг дэмжих өндөр чанарын бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд  өргөн барьсан билээ. Эрүүл амьдралд хөтлөх эдгээр бүтээгдэхүүн онцгой шинэлэг судалгаа, эрдэм шинжилгээний ажлын  ололт дээр үндэслэсэн юм. 4Life-ийн бүтээгдэхүүнүүдийг дээд зэргийн чанар, үр ашигтай байхаар судлан бүтээсэн. Худалдан авсан бүтээгдэхүүн бүр  цэвэр оригнал, ариун, бат бөх, орц найрлагатай болохыг  4Life компани батлан даадаг.

Компаны судалгаа эрдэм шинжилгээний багт 4Life компанийг шинжлэх ухааны онцгой амжилтанд хүргэсэн эрдэмтэн докторууд, эрдэм шинжилгээний ажилтнууд ажилладаг.


Трансфер факторын үйлдвэрлэл

4Life компани трансфер факторын өөрийн үйлдвэртэй бөгөөд  үйлдвэрлэлийн бүх үе шат процессыг хянаж байдаг. Үйлдвэрлэлийн процесст бүтээгдэхүүнийг хийгдэх сар өдрөөр багцлах, орцыг холих, капсулд савлах, сав баглаа боодол зэрэг нь орох бөгөөд зөвхөн үүгээр хязгаарлагдадгүй. Судалгаа шинжилгээ, инноваци зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой бүхий л үйл явц хамрагдана.


Сайн үйлс, бусдад туслах

Сайн үйлс, бусдад туслах нь 4Life-ийн хийдэг бүх зүйлийн гол зүрх үндэс нь юм. Хэрвээ та  хосгүй 4Life трансфер фактор бүтээгдэхүүн болон санхүүгийн шилдэг боломжийг ашиглан амьдралын чанараа өөрчилж чадсан бол бусдын амьдралыг ч бас утга учиртай үйл хэргээр  өөрчилж чадна.

Бидний зорилго 4Life-ийн бизнестэй холбоо бүхий улс орны хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралыг бодитой сайн сайхнаар өөрчлөх явдал юм. Тусламжийн байгууллагууд болон ийм үйлс эрхэлдэг гэр бүлүүдтэй урт хугацааны холбоо харилцаатай байж эдгээр хүүхдүүд улс орондоо бүтээлч иргэн болж төлөвших хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг бий болгоход анхаарч ажилладаг.

Бид хүүхдийн амьдралын 3 гол зүйлд  анхаарлаа төвлөрүүлдэг-хоол тэжээл, хоргодох байр сууц, боловсрол. Дистрибютерүүдийн болон ажиллагсадын дэмжлэгээр ашгийн бус 4Life фонд энэ чиглэлээр ажилладаг.

 


Амжилт

4Life бизнес боломж

Таны  илүү эрх чөлөөтэй амьдрах зам

Та хэн нэгний төлөө ажиллаад ядарч байна уу? Та илүү уян хатан цагаар ажиллах хүсэлтэй юү? Тэгвэл та ирээдүйгээ шинээр харах цаг нь болжээ. Та хангалттай урамшуулал хүртэхээс гадна 4Life компани бүх зардлыг даадаг тансаг зэрэглэлийн аялалаар аялана. 4Life -ийн  бизнес санал нь жил бүр тогтмол явагддаг бүс нутгийн бизнес уулзалт болон олон улсын конвенци зэрэг  үнэ цэнэтэй өндөр зэрэглэлийн нөөц боломжоор таны бизнесийг дэмждэг. 4Life-ийн бизнест ажиллагсад санхүүгийн хувьд илүү эрх чөлөөтэй болж эрүүл мэндийн нь дэмждэг бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун явдаг юм. Та гэртээ сууж байгаад ч хийж болох энэ бизнесийг өнөөдөр эхлээд маргааш нь ашгийн нь хүртэж эхлэх боломжтой.


Үүсгэн байгуулагчид

Дэвид Лисонби

Үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга

Бианка Лисонби  

Үүсгэн байгуулагч

Дэнни Ли

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Дэвид Воллмер

Шинжлэх ухааны салбарын захирал

Стив Тю

Гүйцэтгэх захирал

Марк Остлер

Санхүүгийн алба хариуцсан захирал

Андрю Вийкс

Мэдээлэл хариуцсан захирал

Трэнт Тенни

Дэлхийн худалдаа хариуцсан захирал