ДАРХЛААНЫ ТОГТОЛЦОО БА ТРАНСФЕР ФАКТОР


Дархлаа тогтолцоо

Дархлаа тогтолцоо нь нян бактери, вирус зэрэг гадаад халдвараас биднийг  хамгаалахаас гадна биеийн дотоодод үүсч буй зөрчлүүдийг зохицуулж,хянаж байдаг.

Тухайлбал халдвартай эс цусанд байвал дархлаа тогтолцоо түүнийг шууд устгадаг.

Хаана ямар эрхтэнд гэмтэл үүсээд байгааг дархлаа буюу хамгаалалтын тогтолцоо засна. Дархлааны анхны мэдлэгээ хүн эхээс төрөхдөө  эхийн хар уурагт их хэмжээгээр байдаг Трансфер фактор хэмээх жижиг молекулаар дамжуулан олж авдаг.

Эхийн ангир уурагт нярай хүүхдийн дархлаа тогтолцоог сургах Трансфер фактор ихээр агуулагдаж байдгийг эрдэмтэд нотолжээ.

Олон төрлийн өвчинтэй тэмцэж эдгээхэд дархлаа тогтолцоо ажилладаг бөгөөд трансфер фактор нь дархлаа тогтолцоог сургаж мэдээлэлээр хангадаг молекул (цитокин) юм.

 

Трансфер факторын тухай

АНУ-ын эрдэмтэн Лоуренс хүний цусанд гайхалтай нэгэн молекул байгааг 1949 онд илрүүлсэн юм. Энэхүү молекул нь биеийн дархлаа тогтолцоог тэнцвэржүүлж байдаг хүчин зүйлсийн нэг бөгөөд Трансфер фактор буюу зөөвөрлөгч хүчин зүйл гэж нэрлэгджээ.

Интерферон хэмээх эм эмчилгээ байдаг ч маш хортой, гаж нөлөө маш өндөр. Харин Трансфер фактор нь хүний биед өөрт нь үүсдэг, огт хоргүй гэдгээрээ эрс ялгаатай.

Эсийн хэлээрээ бол ямар нэгэн эсрэг төрүүлэгч шинжгүй маш жижигхэн молекул.

Трансфер факторыг өндөр хөгжилтэй улс орнуудад генийн түвшинд  маш нарийн судалсан байдаг.                 

Эрүүл саруул эрч хүчтэй байхын тулд  хүний дархлааны систем хүчирхэг байх ёстой.

 

Нэгдүгээрт: Эсрэг төрүүлэгч шинжгүй молекул учраас хүний биед ямар нэгэн гаж нөлөө байхгүй.

Хоёрдугаарт: Үхрийн сүү, өндөгний шар, эхийн сүүнд байж байдаг уураг.

Эхийн сүү, ээжийнхээ сүүг бид юугаар ч сольшгүй амин дэм гэдгийг мэднэ. Гаднаас нэмээд хийчихэж болдоггүй асар олон нарийн биологийн идэвхт бодис эхийн сүүнд бий.Тэхээр эдгээр бодисуудын хүнд хэрэгтэйг ялгаад капсуланд хийчихсэн байгааг бид ууж хэрэглэдэг гэсэн үг юм.

Бидний биед буй өөрийн Трансфер фактор хүний дархлалд нөлөөлж буй олон хүчин зүйлийн нөлөөгөөр харьцангуй хүч нь суларсан.

Иймээс 1949 оноос Трансфер факторыг хэрэглэж байгаа ба тухайн үед цуснаас гаргаж авдаг өндөр үнэ өртөгөөс шалтгаалж цөөхөн тооны хүмүүс хэрэглэдэг байв.

1980 оны сүүлээр Трансфер факторыг сүүн тэжээлтний ангир уураг, өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг болохыг тогтоов. Эдгээрт агуулагдах Трансфер фактор нь хүний цусанд агуулагдах Трансфер фактороос 10 дахин их байдаг ажээ.


Трансфер факторыг хэрхэн гаргаж авдаг вэ?

1989 онд үнээний сүүний уурагнаас  ультра био шүүлтүүрээр нано технологи ашиглан бусад том уураг альбумин протейныг ялгаад трансфер факторыг цэврээр нь шүүн авч чадсан юм.

1997 онд АНУ-ын дархлаа судлаач, бизнесмен Лизонби гэр бүлийн хамт Трансфер факторын үйлдвэрлэлийн технологийн патентыг 1 сая америк доллараар худалдан авчээ.

“4LIFE RESEARCH” компани байгуулагдан дархлааны шинэ эрин үеийг авчирсан Трансфер фактор ийнхүү үйлвэрлэгдэж эхэлсэн юм.

Дөнгөж тугалласан үнээний 16 цагийн дотор саасан 50кг ангир уургаас 1кг Трансфер факторыг нано технологиор тусгай шүүлтүүр ашиглан гаргаж авсныг бид одоо ууж хэрэглэж байна.

1997 онд гараагаа эхэлсэн тус компани асар хурдтай амжилтанд хүрч байгуулагдсанаасаа хойш 5 жилийн дотор 2003 онд АНУ-ын топ 500 компаны 15-р байранд жагссан билээ.

“4LIFE RESEARCH” компаны үйл ажиллагаа эрчимтэй тэлж АНУ, Канад, Европын улсууд, Япон болон Оросын холбооны улс зэрэг 50 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлж  зарим улсын ЭМЯ нийт хүн амдаа хэрэглэх зөвлөмж уриалга гаргажээ.

“4LIFE RESEARCH” компани нийт 70 гаруй төрлийн Трансфер факторыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг.

2009 онд Монгол улсын ЭМЯ-наас Трансфер фактор бүтээгдэхүүн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд одоогоор ЭМЯ -ны зөвшөөрөл бүхий 9 төрлийн Трансфер фактор манай зах зээл дээр байна


Трансфер факторыг хэн хэрэглэх вэ?

Хүний биед юугаар ч орлуулашгүй, ямар ч ургамал ногоо, эмээр нөхөж чадашгүй энэхүү биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хүн бүхэн хэрэглэх шаардлагатай бөгөөд өнөөдөр гарцаагүй тийм бодит шаардлага үүсээд байна.

Иймээс Трансфер факторыг:

  • Нэг хоногтой нярай хүүхдээс эхлээд бүх насны хүмүүс түгээмэл хэрэглэж байна.
  • Эрүүл хүмүүс эрүүл мэндээ,хөдөлмөрийн чадвар, эрч хүчээ хадгалах улам сайжруулахын тулд хэрэглэж байна .
  • Ямар нэг өвчний урьтал, эхэлж буй хэлбэрт маш үр дүнтэй нь тогтоогдсон.
  • Ямар ч өвчний аль ч шатанд хэрэглэхэд дархлаа тогтолцоог сургаж, зүй зохистой ажиллагааг хангадаг тул өвчнийг намжлын байдалд оруулж бие махбодь удаан хугацаанд эрүүл байх боломжийг өгдөг.

Трансфер факторын онцлог, давуу тал

1. Хязгааргүй өргөн үйлчилгээтэй.

Аль нэг эрхтэн системд зориулан ууж хэрэглэх үед өөр бусад эрхтэн системд ч мөн адил нөлөөлөн эрүүл байх нөхцөлийг хангаж байдаг. Харин аль нэг өвчний үед хэрэглэж байгаа ямар ч сайн эм заавал  гаж нөлөө үзүүлж байдаг.

2. Ямар ч хоргүй.

Трансфер фактор нь ямар нэгэн эм биш синтетик аргаар гаргаж авсан химийн нэгдэл биш   дархлааг тогтворжуулах, зүгшрүүлэх таны биед өөрт чинь байдаг гайхамшигтай жижиг yypаг юм. Тийм болохоор ямар ч хоргүй юм. Харин эм гэдэг хүнд өөрт нь байдаг, хүний эрүүп мэндийг хамгаалах ёстой тэр зүйл биш юм. Трансфер факторыг үйлдвэрлэж дэлхий нийтээр хэрэглэж эхэлснээс хойш өнөөдрийг болтол трансфер фактораас гаралтай ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна.

3. Ямар ч тун хэтрэхгүй.

Нэгэнт хүний биеийн өөрийн хамгаалах урвалын харилцан хамааралт, нарийн нийлмэл уялдаат тогтолцооны нэг хэсэг учраас тун хэтэрнэ гэсэн ойлголт үгүй. Трансфер фактор бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс хойш тун хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна

4. Зөвхөн амаар уудаг.

4Life компани зөвхөн амаар уух хэлбэрээр үйлдвэрлэж  байгаа бөгөөд энэ түүний нэг том давуу тал юм. Энэ нь арьс салстын бүрэн бүтэн байдпыг хангах бусад олон олон эрсдлээс сэргийлж чадна. Залгиж чадахгүй хүнд гуурсаар шингэнд найруулж өгөх боломжтой нунтаг бүтээгдэхүүн.

5. Хэрэглэхэд насны хязгааргүй

Хүүхэд, өндөр настан, хэнд ч адилхан үр дүн үзүүлнэ.

6. Сөрөг заалтгүй

Аливаа эм нь өвчнийг эмчлэхээсээ илүү төрөл бүрийн эмийн харшил үүсгэх эрсдэл их болж байна.Трансфер фактор ямар ч сөрөг заалтгүй нь бас нэг давуу тал юм.

7. Ямар ч эмтэй хослон хэрэглэж болно

Анагаах ухааны тулгамдсан гол асуудлын нэг бол эмийн үл нийцлийн асуудал юм. Тэгвэл трансфер факторыг ямар ч эмтэй хослон хэрэглэхэд  эмийн үйл ажиллагааг дэмждэг нь түүний бас нэг гайхамшигтай чанар юм.

Монголчууд Трансфер факторыг хэрэглэдэг байсан

Бидний ухаант өвөг дээдэс дархлаа дэмждэг, биеийн тамир, тэнхээ, сайжруулдаг бүтээгдэхүүний тухай өргөн мэдлэгтэй байж амьдрал ахуйдаа түгээмлээр ашигладаг байжээ

1. Трансфер факторыг хамгийн ихээр агуулж байдаг бүтээгдэхүүн бол эхийн ангир уураг

Бид одоо ч гэсэн нүд, чих өвдөхөд эхийн сүү дусаадаг, настай хүмүүст төрсөн эхийн хөхний сүү уулгадаг.

2. Амьтны халуун цус уух, хүнсэнд хэрэглэх. Их Монгол улс байгуулагдаж, алс холын аян дайнд явах үедээ, цэрэг эрс маань, мориныхоо, бусад зэрлэг амьтдын цусыг уудаг байсан тухай түүх сударт бичиж үлдээсэн байдаг. Одоо ч гэсэн бид хавар яргуй идсэн гөрөөсний цус, хулангийн цус, яргуй идсэн ямааны цус уудаг шүү дээ! Ингээд нэг жилийн хүч тамираа авлаа гэж ярьдаг.

3. Амьтдын дотор эрхтэн түүхийгээр идэх. Элэг нь муудсан хүн - элээний элэг идээд сайжирсан, нойр булчирхай өвдсөн хүн - тарваганы хүн мах идээд бие нь сайжирч эдгэсэн, зүрх өвдөөд туулайн зүрх идээд бие сайжирч эдгэсэн, уушиг муудвал чонын уушиг сайн гэх мэт.

4. Малын сүү, саам уух. Цагаан гүүний саам, улаан ямааны сүү, улаан үнээний сүү, ингэний хоормог, бяслаг бусад цагаан идээг бид  өргөн хэрэглэдэг

5. Түүхий өндөг хэрэглэх. Өндөгийг түүхий байдлаар нь уух, маск тавих, дутуу болгож идэх гэх мэт

Ингэж хэрэглэхэд Трансфер факторыг   маш өчүүхэн хэмжээгээр авах ба бусад харшил үүсгэх найрлагын нь хамт хэрэглэхэд хүрнэ. Харин орчин үеийн технологиор дөнгөж тугалласан үнээий 50кг сүүнээс ганцхан кг Трансфер факторыг био нарийн шүүлтүүрээр нано технологи ашиглан бусад 49 кг том уураг альбумин протейноос нь ялган цэврээр нь авдаг . Дээр дурьдсан бүтээгдэхүүнийг дандаа түүхийгээр нь хэрэглэдэг байсан. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг буцалгавал трансфер фактор төдийгүй бусад өвөрмөц уургууд задарч үүргээ гүйцэтгэж чадахаа больдог.

Түүнээс гадна түүхий хүнс, түүгээр ч барахгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс халдвар, хордлого, харшлын асар их эрсдэл гардаг.

Тиймээс дархлааны системийг хэвийн байлгахын тулд ямар нэгэн амьтны цус уух, түүхий эрхтэн идэх, түүхий сүү уух, түүхий өндөг идэж уун эрсдэлд орох шаардлагагүй болжээ.

Трансфер фактор  ямар нэгэн химийн аргаар гаргаж авсан нэгдэл биш, ургамал биш, витамин биш, минерал биш, эм бол бүр ч биш, таны биед байдаг таны эрүүл байхын үндэс болсон дархлааны гол зохицуулагч уургийн молөкулын жижиг хэсгүүд юм.


Трансфер фактор ямар нотолгоонд суурилсан бэ?

  • 1949 оноос хойш трансфер факторын судалгаанд ойролцоогоор 40 сая гаруй доллар зарцуулагдаж, 6000 гаруй судалгааны ажил 11 олон улсын эрдэм шинжилгээний чуулга уулзалт зохиогдоод байна
  • 1980 Үнээний сүүнээс хүнд хэрэглэгдэх трансфер факторыг гарган авах аргыг олжээ
  • 1987 АНУ-ын Сан-Франциско, Вашингтон хотод байдаг нэр хүндтэй (Health and Human Service) эрүүл мэндийн нийгэмлэгээс туйлын хоргүй, эмчилгээний өндөр үр дүнтэй нь тогтоогдож хүн амд хэрэглэх тусгай эөвшөөрөл олгожээ. Хүнд хэрэглэх трансфер факторыг үнээний сүүний уурагнаас гаргаж авахтай холбоотойгоор, эрүүл тэжээл хэрэглэдэг, эрүүл орчинд амьдардаг туйлын эрүүл үнээнээс, эрүүл шим тэжээлтэй сүү авах шаардлага гарсан. Энэ олон шаардлага, бусад нөхцлийг хангасан дээд зэргийн ангиллын сүүний чиглэлийн үнээний фермүүдийг байгууллав. Эдгээр фермүүд "Grade A" гэсэн стандартын шаардлагыг бүрэн хангадаг
  • 1997 4LIFE Research компани олон улсын үйлдвэрлэлийн GMP стандартын шаардлага хангасан нөхцөлд трансфер факторыг үйлдвэрлэх болов.
  • 1999 Трансфер факторыг гарган авч эмчилгээнд хэрэглэснээс хойших 25 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүнг хэлэлцсэн олон улсын хурал болов. Тус хуралд Итали, Францын судлаачид 1974 оны 4 сараас 1999 оны 1 cap хүртэл хийсэн судалгаанд хамрагдсан 11647 өвчтний эмчилгээний үр дүнгийн тухай хэлэлцэж дүгнэлт гаргасан байна. Энэ судалгаанд вирусын халдвар, бактерийн халдвар, шимэгчийн халдвар, спид, аутоиммуны өвчин, харшлын өвчин, анхдагч хоёрдогч дархлаа дутагдал, хавдар, мөөгөнцрийн халдвар... гэх мэт маш өргөн хүрээтэйгээр хамруулсан байна. Нийт судалгаанд хамрагдсан өвчтөний 30 хувь нь 20-иос дээш насныхан байв. Энэ 25 жилийн хугацаанд ямар ч өвчний аль ч үед ямар нэгэн гаж урвал, харшлын урвал өгөөгүйгээр барахгүй эмчилгээний өндөр үр дүнтэйг тэмдэглэсэн байна. Энэ нь трансфер факторыг маш ихээр хэрэглэх, дэлхий нийтэд тархах боломжийг олгосон төдийгүй трансфер факторыг туйлын аюулгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй биологийн идэвхт бүтээгдэхүүн болохын баталгаа юм. Трансфер фактор нь 3500-10000 дальтон жинтэй уургийн молекулын жижиг хэсэг бөгөөд нано технологи ашиглан ультрашүүлтүүрээр  шүүн уургийн том молекулаас нь ялган авч чадсанаараа хүний эрүүл мэндэд туйлын аюулгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй байж чадах нөхцлийг бүрдүүлсэн юм.
  • 2009 Монгол улсын Эрүүл Мэндийн Яамаас улсын бүртгэлийн гэрчилгээ авч, монгол улсын зах зээл дээр орж ирснээр бидний эрүүл мэндээ хамгаалах шинэ үе боломж эхэлсэн. Одоо Монгол улсын ЭМЯ-ны зөвшөөрөл бүхий 9 төрлийн трансфер фактор хэмээх биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж байна.
  • 2010 Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, дархлаа харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2010 оны 12 сарын 25-ны өдөр хэрэглэгчдэд зориулж аргазүйн зөвлөмж гаргажээ.

НИЙТЛЭГ АСУУЛТ ХАРИУЛТ

Трансфер фактор хэрхэн дархлааны системийг  дэмждэг вэ?

Таны биед онцгой нэгэн молекул байдаг нь трансфер фактор юм.Тэдгээр нь дархлааны системд дамжуулах мэдээлэлийг тээж явдаг.Трансфер фактор нь:

  • Таних: Өвчин үүсгэгч гадны дайсныг  дархлааны систем хурдан хугацаанд танихад сургана.
  • Хариу өгөх: Хүчирхэг өвчин үүсгэгчийн эсрэг дархлааны системийн  өгөх хариуг түргэсгэж,эрчимжүүлж өгдөг.
  • Санах: Дархлааны системтэй таарч тулгарч буй гадны өвчин үүсгэгч дайсны онцгой бүтцийг танихад сургаж хожим таарахад дархлааны систем дахин таньж  тулалдаж тэмцэхэд зааж сургана.

Трансфер фактор бусад бүтээгдэхүүнээс юугаараа ялгаатай вэ?

Өнөөдөр зах зээл дээр байгаа бусад бүтээгдэхүүнүүд (витамин,минералууд болон өвс ургамал) нь ганцхан нийтлэг чанартай буюу түр зуур тэжээлээр хангана. Харин дархлааны систем удаан хугацаанд идэвхтэй, тэнцвэртэй ажиллан хариу  өгөх явцын шилдэг шийдэл нь дархлааны системийг  мэдээлээлээр хангах явдал юм. Трансфер фактор нь таны дархлааны системийг гадны хүчтэй өвчин үүсгэгч дайсныг таних, хариу өгөх, тааралдахад дахин танихад сургадаг. Энгийн хоол тэжээлээс  энэхүү амин чухал мэдээлэл дамжуулагчийг  эрж хайсаны үр дүн нь  Трансфер фактор юм.

 


Трансфер фактор хэрхэн таны эрүүл байх эрч хүчийг хангадаг вэ?

Трансфер фактор нь дархлааны системийн үр дүнтэй, ашигтай  ажиллагааг хангадаг тул таны бие эрч хүчтэй байх боломж нэмэгддэг. Таны дархлааны систем байх ёстой хэмжээндээ ажиллахад та өөрийн дуртай зүйлсээ хийх хангалттай эрч хүчтэй байх болно. Дээр нь танд илүү их энерги байснаар таны бие шинэ хүчтэй өвчин үүсгэгчид  илүү хурдтай хариу өгөх болно.

Трансфер фактор гэж юү вэ? 

 

Аль нэг аптект байж байдаг витамин, эрдэс бодисууд болон өвс ургамалын бэлдмэлээс трансфер фактор нь огт өөр юм. Трансфер фактор нь нэг бодьгалаас нөгөө бодьгальд дархлааны санамж, мэдлэгийг дамжуулдаг моекулууд бөгөөд  дархлааг дэмжих  тухай өөр нэг судалгаа хандлагын үр дүн юм.


Трансфер факторын талаар ямар судалгаанууд хийгдсэн бэ?

Доктор Лоренсийн трансфер факторын судалгаанаас хойш судлаачдын олон үе, эрдэм шинжилгээний байгууллагууд трансфер факторын судалгаанд 40 сая  гаруй доллар зарцуулж дархлааны системд үзүүлэх нөлөөллийн талаар хэдэн зуун судалгааны бичиг баримт хэвлэгдэн гарчээ.

Судалгааны тайланд 4 Life три-фактор формула болон трансфер фактор плюс нь дарлааны хядагч эсийн идэвхийг 283%-аас 437% хүртэл идэвхжүүлдэг нь нотлогджээ.

Трансфер факторыг хэзээ илрүүлсэн бэ?

 

1949 онд Нью-Йорк - ийн их сургуулийн дархлаа судлаач доктор H.Sherwood Lawrence цусны цагаан эсээр дамжин дархлааны мэдээлэл донор биес өөр биед шилжиж болохыг тодорхойлжээ. Тэрээр эдгээр эс нь энэхүү мэдээлэл дамжих “Хүчин зүйл”-ийг дамжуулах чадвартай болох дүгнэлт гаргасан байна. Доктор Lawrence үүнээс уламжлан “трансер фактор” буюу “зөөвөрлөгч хүчин зүйл” гэж нэрлэжээ.  

1998 онд 4Life компаныг үүсгэн байгуулагчид David болон Bianca Lisonbee нар үнээний  ангир уурагнаас трансфер факторыг гаргаж авах патентийг ашиглах эрхийг авав. Ингээд Трансфер фактор классик үйлвэрлэгдэж  дархлааг дэмжих бүтээгдэхүүний шинэ  ангилалын үүдийг нээв. 4Life компаны трансфер факторын талаарх судалгаа нь дархлааг дэмжих орчин үеийн стандарт болсон бүтээгдэхүүнийг бий болгосон юм.


Нано технологийн ультра шүүлтүүр гэж юу вэ?

 

Нано технологи ашиглан ультра шүүлтүүрээр шүүснээр 3 төрлийн фракцийн трансфер факторыг ялгаж авдаг.

1. 10кД-8кД хэмжээтэй трансфер факторууд. Идэвхжүүлж  дэмжигч фракц гэдэг

2. 8кД-5кД хэмжээтэй трансфер факторууд. Антиген фракц гэдэг

3. 5кД-3.5кД  хэмжээтэй трансфер факторууд. “Дарангуйлагч” фракц гэдэг

Доорхи зурагт нанотехнологи ашиглан трансферфакторыг хэрхэн шүүн ялган авдагийг харуулж байна. Ийм наношүүлтүүрээр өөрөөр хэлбэл атом, молекулын хэмжээнд 3 төрлийн фракцын трансферфакторыг бусад том моекулуудаас ялган авдаг.

 

кД нь килоДальтон нэгжийн товчлол юм

Дальтон нь атомын массын нэгж болно

Нано технологи гэж юу вэ?

 

Нано технологи нь шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн салбаруудыг  1-ээс 100 нанометр хүртэлх хэмжээс дээр нэгтгэдэг. Нано шинжлэх ухаан болон нанотехнологийн судалгаа нь маш жижиг зүйлсийг судалдаг бөгөөд шинжлэх ухааны бусад салбарууд тухайлбал хими, биологи,физик, материал судлалын шинжлэх ухаанд уг судалгааны   үр дүнг маш ихээр ашиглаж байна. Нанотехнологи  хир зэрэг жижиг зүйлийг судалдагийг төсөөлөхөд төвөгтэй байж мэднэ. Нэг нанометр нь 1метрийг 1 сая хуваасны нэг буюу 1 метрийн  10-9-тэй тэнцэх хэмжээ юм. Дараахи жишээг толилуулая.

  • Нэг инч-д 25,400,000 нанометр багтдаг. 1инч = 2.54см байдаг
  • Сонины нэг хуудас 100,000 (зуунмянган) нанометр зузаантай.
  • Хэрвээ гантиг баримал 1нанометр хэмжээтэй гэвэл 1метр нь манай дэлхийн хэмжээтэй адил болох юм.
  • Нанохэмжээс, нанотехнологи нь атом, молекулыг  тусгайлан судлах боломж өгдөг. Дэлхий дээрхи бүх зүйл бидний иддэг хоол хүнс, амьдардаг байр сууц, бидний өөрийн биемахбодь ч атомоос тогтдог билээ.

 


Овофактор, Ултрафактор, Нанофактор гэж юу вэ?

 

4Life компаний нано шүүлтүүр ашиглан  үнээний ангир уураг болон өндөгний шарын  том молекулуудаас нь ялган авсан трансфер факторууд юм.

  1. УльтраФАКТОР-үнээний ангир уургаас шүүж авсан
  2. Овофактор-дархлаажуулсан тахианы шар уургаас шүүж авсан
  3. Нанофактор-4кД хүртлэх хэмжээтэй трансфер факторууд

Хэрвээ үнээний ангир уураг, өндөгний шард трансфер фактор байдаг бол үнээний сүү, өндөг идээд байхад л  хангалттай биш үү?

4Life нь үнээний ангир уураг болон өндөгний шар уургаас хамгийн өндөр дархлааны  чанар бүхий молекулыг гаргаж авахын тул  нано шүүлтүүрийг ашигладаг.

1989 онд үнээний сүүний уурагнаас  ультра био шүүлтүүрээр нано технологи ашиглан бусад том уураг альбумин протейныг ялгаад трансфер факторыг цэврээр нь шүүн авч чадсан юм.

Трансфер фактор нь 3500-10000 дальтон жинтэй уургийн молекулын жижиг хэсэг бөгөөд  уургийн том молекулаас нь ялган авч чадсанаараа хүний эрүүл мэндэд туйлын аюулгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй байж чадах нөхцлийг бүрдүүлсэн юм.